Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00456

 

 

 

 

2026 02 02 312/ШШ2026/00456

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, ******* гудамж, ***** тауэр, ****-р давхар **** тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ***** хороолол, ********* хотхоны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:***********/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ***** хороолол, ****** хотхоны ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:*********, утас:*********/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,283,964.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ц.*******, Д. нар нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* Ундраа ******* ББСБ ХХК-тай ЗГ130147000213 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,600,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд ****** улсын дугаартай ******* арлын дугаартай Toyota Prius-XW30 маркийн саарал өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалан ФГ130147000213 тоот фидуцийн гэрээ байгуулсан. Хариуцагч Ц.*******, Д. нар нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 1,544,913.51 төгрөг, зээлийн хүүнд 4,148,656.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,430.23 төгрөг буюу нийт 5,719,000.00 төгрөг төлсөн байна. Хариуцагч Ц.*******, Д. нар нь зээлийн гэрээний үүргээ 2024 оны 02 дугаар сараас эхлэж зөрчсөн бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу хуваарьт төлбөрийг төлөлгүй гэрээний үүргийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч Ц.*******, Д. нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн удаа дараа сануулан утсаар холбогдож байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зээл, зээлийн хүүний төлбөр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 11,055,086.49 төгрөг, зээлийн хүү 5,859,707.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,171.38 төгрөг нийт 17,257,964.96 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийй.451.1, зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Ц.*******, Д. нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 17,257,964.96 төгрөг, ноторитын зардал 26,000 төгрөг, нийт 17,283,964.96 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ц.*******, Д. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.*******, Д. нар нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 17,283,964.96 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 7,283,964.96 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц.*******, Д.Эрдэнэчимэг нар нь 2026 оны 01 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөг төлсөн болно. Хариуцагч нар нь үлдэгдэл төлбөрөө 02 дугаар сарын 15-ны өдөр төлөх саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******, Д. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 17,283,964.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*******, Д. нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 17,283,964.96 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 7,283,964.96 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,370 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 122,185 төгрөгийг, төрийн сангаас 122,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.*******, Д. нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 17,283,964.96 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн, үлдэгдэл 7,283,964.96 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч Ц.*******, Д. нар нь 7,283,964.96 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ********* улсын дугаартай, ********** арлын дугаартай, Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,370 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Д. нараас 122,185 төгрөгийг, төрийн сангаас 122,185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ