Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00458

 

 

 

 

2026 02 02 312/ШШ2026/00458

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, **** гудамж, Ай Си тауэр, **** давхар, **** тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*********, утас:*********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, ***-р хороолол, ****-р байр, **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:*********/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,274,322.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.******* нь манай компанитай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр L100065085 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Д.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7825077039 зээлийн дансны дугаартай, 2,539,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5094163946 банкны тоот дансанд, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 7100795208 зээлийн дансны дугаартай, 13,600,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,539,000 төгрөг, шимтгэл 50,780 төгрөг, үндсэн хүү 636,906.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,851.75 төгрөг, нийт 3,336,538.16 төгрөг. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 13,599,997.56 төгрөг, үндсэн хүү 3,251,479.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,806.93 төгрөг, нийт 16,930,284.45 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч Д.*******ээс нийт 20,274,322.61 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 20,274,322.61 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 09 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 10 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 11 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 12 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2027 оны 01 сарын 15-нд 774,322.61 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Давааням овогтой ******* /РД:ФА84031804/-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 20,274,322.61 /хорин сая хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун хорин хоёр төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,274,322.61 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 20,274,322.61 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 09 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 10 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 11 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 12 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2027 оны 01 сарын 15-нд 774,322.61 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,322 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 129,661 төгрөгийг, төрийн сангаас 129,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 20,274,322.61 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 09 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 10 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 11 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2026 оны 12 сарын 15-нд 2,250,000 төгрөг, 2027 оны 01 сарын 15-нд 774,322.61 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,322 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 129,661 төгрөгийг, төрийн сангаас 129,661 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ