Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2026/00469

 

 

 

 

2026 02 03 312/ШШ2026/00469

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Найман зовхис ****** тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:******, утас:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:**********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 1,969,061.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь 2025 оны 05 сарын 17-ны өдөр №00115 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг ******* ******* ББСБ ХХК -тай байгуулж нийт 1,820,000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч Б.******* нь дээрх гэрээний дагуу дараах зээлүүдийг авсан байна. Үүнд 2025 оны 05 сарын 17-ны өдрийн 1000000915 дугаартай зээлийн гэрээгээр 1,770,000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч Б.******* нь дээрх зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Үүнд 1000000915 дугаартай зээлийн гэрээ нь 114 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 1,770,000 төгрөг, үндсэн хүү 417,669,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,145 төгрөг нийт 1,969,061.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.*******аас ******* ******* ББСБ ХХК-тай байгуулсан №00115 тоот зээлийн гэрээний дагуу авсан 1000000915 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 1,969,061.68 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,969,061.68 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,969,061.68 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,969,061.68 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,454 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23,227 төгрөгийг, төрийн сангаас 23,227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,969,061.68 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,454 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 23,227 төгрөгийг, төрийн сангаас 23,227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ