Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2026/00496

 

 

 

 

2026 02 06 312/ШШ2026/00496

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, зэст, 1а хороолол, ****-р байр, **** давхарт байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбар /РД:********, утас:**********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:********7, утас:********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 16,687,907.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч С. нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 41033134011 дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,860,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3 хувийн toyota prius-XW30/2011-2021/ маркийн, ZVW301352141 арлын дугаартай, 7118ОPO улсын дугаартай автомашиныг ******* зээл авсан болно. Зээл нь барьцаа хөрөнгөө давсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж байна. ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч С.ын 41033134011 тоот дансанд 13,860,000 төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 41033134011 тоот данстай зээлийн үндсэн зээлд 2,056,043.14 төгрөг, үндсэн хүүнд 4,757,409.89 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 606,114.51 төгрөгийг тус тус төлсөн. ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч зээлээс төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 525, үндсэн зээлийн үлдэгдэл: 11,803,956.86 төгрөг, үндсэн хүү 4,095,649.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 749,760.90 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 38,540 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 16,687,907.71 төгрөг байна. Иймд хариуцагч С.аас нийт 16,687,907.71 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар овогтой нь *******аас нэхэмжилсэн 16,687,907.71 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбар нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,687,907.71 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 16,687,907.71 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,390 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 120,695 төгрөгийг, төрийн сангаас 120,695 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 16,687,907.71 төгрөгийг хариуцагч С. төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,390 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.аас 120,695 төгрөгийг, төрийн сангаас 120,695 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ