| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03074/И |
| Дугаар | 312/ШШ2026/00502 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00502
2026 02 09 312/ШШ2026/00502
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ****** баг, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:***********/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *********** тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:**********, утас:************/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *****-р баг, ******** тоотод оршин суух, ******* овогт /РД:**********, утас:********/ нарт холбогдох,
1,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* миний эзэмшилд байдаг *********** Avante маркийн авто машиныг нөхөр овогтой ******* барьж яваад Согоот багийн аюулгүйн тойрогт 03-17 ОРО улсын дугаартай авто машины араас нь мөргөж авто осол гаргаж 1,380,000 төгрөгийн хохирол учруулсаныг Д.******* миний данснаас 900,000 төгрөг, нөхөр Б.Бат-Эрдэнийн данснаас 480,000 төгрөгийг овогтой ******* тоот дансанд шилжүүлж хохирлыг барагдуулсан. Миний авто машин жолоочийн хариуцлагын даатгалаа Номин даатгалд даатгуулсан, нөхөн олговрын мөнгөө өөрийн дансанд авах гэсэн боловч 03-17 машин нь Бэрс финанс ББСБ-ийн нэр дээр бүртгэгдсэн, эзэмшигч нь зээл авсан байна. Банкны дотоод журмаар надад олгогдох Номин даатгалын нөхөн олговор М.гийн дансанд ороод над руу шилжигдэж орох болсон. 2025 оны 10 дугаар сарын 15-нд нөхөн олговрын мөнгө М.гийн дансанд орсон боловч өнөөг хүртэл мөнгөө шилжүүлэхгүй байна. Нөхөр Б. нь миний утсыг блоклосон, эхнэр М. нь 2 дугаараа салгаад холбогдож чадахгүй байгаа тул бидний хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нараас хариуцагч М., Б. нарт холбогдуулан 1,380,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 380,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.******* нь хариуцагч нарын хариу тайлбартаа танилцлаа. 1,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 380,000 төгрөгийг 02 дугаар сарын 28-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нар нь хариуцагч М., Б. нарт холбогдуулан 1,380,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М., Б. нар нь нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарт 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 380,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч нар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,030 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 18,515 төгрөгийг, төрийн сангаас 18,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлага болох 1,380,000 төгрөгөөс хариуцагч нар 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 380,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,030 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М., Б. нараас 18,515 төгрөгийг, төрийн сангаас 18,515 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ