Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2026/00532

 

 

 

 

2026 02 11 312/ШШ2026/00532

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ******* гудамжид байрлах ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар /РД:*********, утас:***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********, утас:***********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,951,337 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.******* нь ******* *******тай 2024 оны 06 дугаар сарын 31-ний өдөр MN440030003095023427 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 4,202,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй 253 хоногийн зөрчил үүсгээд байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гараагүй. Иймд Э.*******аас 3,951,337 төгрөгийг гаргуулж ******* *******ийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.******* нь ******* *******наас нэхэмжилсэн 3,951,337 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,951,337 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3,951,337 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,171 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39,085.5 төгрөгийг, төрийн сангаас 39,085.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3,951,337 төгрөгийг хариуцагч Э.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,171 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 39,085.5 төгрөгийг, төрийн сангаас 39,085.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ