| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03392/И |
| Дугаар | 312/ШШ2026/00594 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2026/00594
2026 02 25 312/ШШ2026/00594
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, ****-р хороолол, ***** гудамж, **** хаягт байрлах, ******* ББСБ ХК /РД:5039754, утас:89183466/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* баг, ***-р хороо, **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********, утас:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,710,128.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* ББСБ ХК-ийн LendMN аппликейшнийг ашиглаж 2023 оны 10-р сарын 10-ны өдөр FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Ш.******* нь 2023 оны 10-р сарын 15-ны өдрөөс 2025 оны 03-р сарын 10-ны өдрийг хүртэл нийт 54 удаагийн хүсэлтээр 22,520,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд 2023 оны 10-р сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 19-ний өдөр 290,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,; 2023 оны 11-р сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 12-р сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2023 оны 12-р сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 12-р сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 12-р сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 24-ний өдөр 1,180,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 02-ны өдөр 730,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 09-ний өдөр 250,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 21-ний өдөр 150,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 21-ний өдөр 50,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 26-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 27-ны өдөр 590,000 төгрөг, 2024 оны 02-р сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 04-р сарын 18-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 04-р сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 05-р сарын 02-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 12-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 25-ны өдөр 330,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 11-ний өдөр 270,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 13-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 17-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 10-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 01-ний өдөр 590,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 02-ны өдөр 470,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 01-ний өдөр 460,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 10-ны өдөр 270,000 төгрөгийгтус тус авсан байна. Зээлдэгч нь 2025 оны 10-р сарын 09-ний өдрийн байдлаар Flexi зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6,473,223 төгрөг, зээлийн хүү 8,286,777 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.5.1-т Зээлдэгч нъ өөрийн ашиглаж буй зээлийг эргэн төлөх хуваарып заасан cap бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарът заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө, 3.5.4-д Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана , 5.2.1-т Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглаж буй зээлийн нөхцөл", эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 10-р сарын 09-ний өдрийн байдлаар Flexi зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 16,046,777 төгрөг, зээлийн хүү 4,545,351.81 төгрөг, нийт 20,592,128.81 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч ******* овогтой *******тэй байгуулсан FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 20,592,128.81 төгрөг, нотариатын зардалд 118,000 төгрөг, нийт 20,710,128.81 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ш.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 20,710,128.81 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 03 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 09 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 10 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 11 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 12 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 01 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 02 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 03 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 04 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 05 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 06 сарын 15-нд 1,210,128.81 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ******* овогтой ******* /РД:ОМ90080516/-с 20,710,128.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд зээлдэгч Ш.*******гээс гаргасан 16 сарын хугацаанд хуваан төлж дуусгах хариу тайлбарын нөхцөлийг зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,710,128.81 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 20,710,128.81 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 04 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 05 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 09 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 10 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 11 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 12 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 01 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 02 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 03 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 04 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 05 сарын 15-нд 1,300,000 төгрөг, 2027 оны 06 сарын 15-нд 1,210,128.81 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,501 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 130,750.5 төгрөгийг, төрийн сангаас 130,750.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 20,710,128.81 төгрөгийг хариуцагч Ш.******* нь төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 сарын 15-наас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 2027 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл 1,300,000 төгрөгөөр, 2027 оны 06 сарын 15-ны өдөр 1,210,128.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,501 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******гээс 130,750.5 төгрөгийг, төрийн сангаас 130,750.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ