| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/04081/И |
| Дугаар | 312/ШШ2026/00595 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2026/00595
2026 02 25 312/ШШ2026/00595
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8-р давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:*********, утас:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** баг, толгодын *****-р гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:**********/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,054,236.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-гай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2024081532028 тоот гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,104,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээл 900,613.80 төгрөг, үндсэн хүү 151,125.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,497.41 төгрөг, нийт 1,054,236.67 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,054,236.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,054,236.67 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,054,236.67 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,851.68 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,925.84 төгрөгийг, төрийн сангаас 14,925.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,054,236.67 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,851.68 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 14,925.84 төгрөгийг, төрийн сангаас 14,925.84 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ