Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2026/00098

 

           2026        02          06                                     137/ШШ2026/00098

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, Сентрал тауэр, ... давхарт байрлах, .. банк ХК /ХХД: ..., РД:..., утас:..., ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт ... төгрөг, Нотариатын төлбөрт 25,000 төгрөг, Нийт ... төгрөгийг хариуцагч М-ийн М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын хөгжлийн ...-р баг сүлд ... тоотод оршин суух, И... г... овогт М-ийн М... /РД:..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М... овогтой М... нь  ... банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох ... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох .... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч М.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б