| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/14036/И |
| Дугаар | 191/ШШ2026/02314 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/02314
| 2026 он 02 сары10 өдөр | 191/ШШ2026/02314 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, *******гийн *******/РД: *******/-т холбогдох,
16,760,126.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...16,760,126.73 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* овогтой ******* нь ******* ХХК-с авсан 16,760,126.73₮ төгрөгийг 18-н сарын хугацаатайгаар:
2026.02.15нд 300,000
2026.03.15нд 300,000
2026.4.15-наас 2027.06.15 хүртэл 1 сая төгрөг
2027.07.15нд үлдэгдэл 1,160,126.73 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч З.*******т холбогдуулан 16,760,126.73/арван зургаан сая долоон зуун жаран мянга нэг зуун хорин зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн ******* овогтой ******* нь ******* ХХК-с авсан 16,760,126.73₮ төгрөгийг 18-н сарын хугацаатайгаар:
2026.02.15нд 300,000
2026.03.15нд 300,000
2026.4.15-наас 2027.06.15 хүртэл 1 сая төгрөг
2027.07.15нд үлдэгдэл 1,160,126.73 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон болно. гэх тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч З.*******т холбогдуулан 16,760,126.73/арван зургаан сая долоон зуун жаран мянга нэг зуун хорин зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.******* нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000/гурван зуун мянга/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 300,000/гурван зуун мянга/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2027 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,160,126.73/нэг сая нэг зуун жаран мянга нэг зуун хорин зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч З.*******ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,751 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 120,875.5 төгрөг, хариуцагч З.*******ээс 120,875.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ