Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2026/00042

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2026/00042

Архангай аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                301/ШШ2026/00042

                          

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                         

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг _......... тоотод оршин суух Б овогт Чын З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Т сумын .....багт оршин суух Б овогт Гын Ут холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” үндсэн нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг тогтоолгож, өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгө 9 тооны сарлагийн үхрийг биет байдлаар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.З нь хариуцагч Г.Ут холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хариуцагч Г.У нь Ч.Зт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг тогтоолгож, өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгө 9 тооны сарлагийн үхрийг биет байдлаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Чын З, Б овогт Гн У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин З.Гг эх Г.Уын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин З.Гг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Заар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Ут даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг эх Г.У, эцэг Ч.З нарт мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Уын Нийслэлийн С дүүргийн ........... тоот хаягт байршилтай 72,51 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, түүний үнэ 40,000,000 төгрөгөөс өөрт болон охин З.Г.д ногдох хэсэг 26,666,666 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.  Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Заас сувай үнээ 2 тооны, шүдлэн 3 тооны, бяруу 2 тооны, тугал 2 тооны буюу нийт 9 тооны сарлагийн үхрийг гаргуулж, хариуцагч Г.Ут олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.З, хариуцагч Г.У нарын тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Дамдинсүрэн/-д даалгасугай.

 

10. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 301/Ш32025/003372 дугаартай шүүгчийн захирамжаар урьдчилан авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР