Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/803

 

    2025            07             01                                          2025/ДШМ/803

 

Х.Ц холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан /цахимаар/,

шүүгдэгч  Х.Ц, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/617 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2410021500967 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Х.Ц, 

Х.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “П.А”, “О.Билгүүн” гэх хаягуудаас “Хувцасны шүүгээ худалдана”, “Комод зарна”, “Майхан зарна” гэсэн хуурамч заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу:

1. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.М 90.000 төгрөг, 

2. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Б 90.000 төгрөг,

3. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч М.ос 90.000 төгрөг,

4. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч З.Тээс 90.000 төгрөг,

5. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Г.Гэаас 90.000 төгрөг,

6. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Г.Гэс 40.000 төгрөг,

7. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Т.Ичос 90.000 төгрөг, 

8. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч З.Оас 90.000 төгрөг,

9. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ш.Оээс 90.000 төгрөг,

10. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч У.Дээс 90.000 төгрөг,

11. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Оюас 90.000 төгрөг,

 12. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Д.Үос 90.000 төгрөг,

13. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ХанУул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Н.Ггаас 180.000 төгрөг,

14. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Бээс 90.000 төгрөг,

15. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Л.Бээс 60.000 төгрөг, 

16. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч М.Баас 90.000 төгрөг,

17. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч З.Гэс 90.000 төгрөг,

18. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Д.Бас 180.000 төгрөг,

19. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч А.Эаас 45.000 төгрөг,

20. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ж.Ооос 90.000 төгрөг,

21. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Д.Гаас 90.000 төгрөг,

22. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Т.Таас 90.000 төгрөг, 

23. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Х.Өаас 90.000 төгрөг,

24. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ц.Саас 90.000 төгрөг,

25. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Дэс 45.000 төгрөг,

26. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Нээс 90.000 төгрөг,

27. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Г.Бгээс 90.000 төгрөг, 

28. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ХанУул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Цс 90.000 төгрөг,

29. 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Баас 90.000 төгрөг,

30. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ч.Ааас 90.000 төгрөг,

31. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Лаас 90.000 төгрөг,

32. 2024 оны 05 дугаар саоын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Б 90.000 төгрөг,

33. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Аас 90.000 төгрөг,

34. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Р.Эээс 90.000 төгрөг, 

35. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Г.Дээс 90.000 төгрөг,

36. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч П.Хээс 90.000 төгрөг,

37. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч С.Цэс 90.000 төгрөг,

38. 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.эс 90.000 төгрөг,

39. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Т.Саас 90.000 төгрөг, 

40. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Л.Мэс 180.000 төгрөг,  

41. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ч.Цс 90.000 төгрөг,

42. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Р.Тэс 90.000 төгрөг,

43. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ц.Аээс 90.000 төгрөг,

44. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Э.Згаас 90.000 төгрөг,

45. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Л.Эээс 90.000 төгрөг,

46. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Бгээс 180.000 төгрөг,

47. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч О.Заас 200.000 төгрөг,

48. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч У.Бваас 90.000 төгрөг,

49. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Д.Оаас 90.000 төгрөг,

            50. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ХанУул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Г.Жэс 160.000 төгрөг,

51. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч С.Оээс 90.000 төгрөг,

52. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Бгаас 100.000 төгрөг,

53. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ч.Бас 90.000 төгрөг,

54. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хохирогч О.Нээс 90.000 төгрөг,

55. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч О.Шс 90.000 төгрөг,

56. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Сас 180.000 төгрөг,

57. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч С.Оас 140.000 төгрөг,

58. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Б.Өлэс 90.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч нийт 58 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сальмен овогт Хундалайн Х.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цаас нийт 630.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ш.Оюунсүрэн 90.000 төгрөг, Ж.Отгонд 90.000 төгрөг, Б.Бүжиймаад 100.000 төгрөг, О.Золзаяад 200.000 төгрөг, М.Номинд 90.000 төгрөг, Б.Бд 60.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Түүнчлэн миний бие ам бүл 2, эхнэр болох Г.Батцэцэг нь одоо жирэмсэн, 14 хоногийн дараа төрөх тул би ажил хөдөлмөр хийж, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг нэмэгдсэн. Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 6 хохирогчийн хохирол 630.000 төгрөг төлөгдөөгүй байсан. Хохирогч Ж.Отгон нь өөр хүний дансаар мөнгө шилжүүлсэн бөгөөд түүний утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул түүний шилжүүлсэн данс буюу н.Баярсүрэн гэх данс руу 90.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Бусад хохирогч нарын нэрсийн дарааллаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан баримт, Х.Ц нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн “Баяр Болор-Эрдэнэ ХХК-д дагалдан ажилтнаар ажиллаж байгаад 06 дугаар сарын 02-ны өдрөөс үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаарх тодорхойлолт, мөн эхнэр н.Батцэцэгтэй хамтран амьдардаг гэх тодорхойлолт, н.Батцэцэгийн 31-32 долоо хоногтой жирэмсэн гэх баримт зэрэг 9 хуудас баримтыг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гаргаж өгөх хүсэлтэй байна. Энэ хувийн байдлыг харгалзан Х.Ц оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Х.Ц нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Х.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “П.А”, “О.Билгүүн” гэх хаягуудаас “Хувцасны шүүгээ худалдана”, “Комод зэрна”, “Майхан зарна” гэсэн хуурамч заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу нийт 58 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Г.Даваасүрэнгийн гар утсанд үзлэг хийсэн болон дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх20-25/, П.Хандсүрэнгийн чатаар харилцсан болон 5033484690 дугаартай дансны хуулга /1хх135-137/, Ш.Оюунсүрэнгийн мөнгө шилжүүлсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /1хх186-188/, Б.Алтангадасын дансны хуулга болон фейсбүүкээр харилцсан баримт /1хх208-210/, Б.Бгийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /1хх230-233/, Л.Мөнхдэлгэрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2хх3/, Ж.Отгоны фейсбүүкээр харилцсан баримт болон дансны хуулга /2хх22-24/, Б.Лхагдандуламын гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх44-45/, О.Шижиртуяагийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх64-66/, Ч.Цэндийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх86-88/, У.Баасанжавын гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх108-110/, Д.Отгонжаргалын гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх130-132/, Р.Төгсчимэгийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх154-157/, Р.Эрдэнэцэцэгийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /2хх179-181/, хохирогч Б.Бүжиймаагийн эзэмшлийн Хаан банкны 5439304460 дугаартай дансны хуулга /2хх203/, Б.Бямбасүрэнгийн гүйлгээ хийсэн талаарх баримт /2хх226/, С.Отгонтуулын гүйлгээ хийсэн талаарх баримт /3хх22/, Л.Эрдэнэцэцэгийн гүйлгээ хийсэн талаарх баримт /3хх42/, хохирогч Б.Цацралын эзэмшлийн Хаан банкны 5059399623 дугаартай дансны хуулга /3хх 65/, О.Золзаяагийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /3хх 85-88/, З.Тэнүүний Хаан банкны шилжүүлгийн баримт /3хх 136/, Г.Гэрэлтуяагийн гүйлгээ хийсэн талаарх баримт /3хх 150-151/, Ц.Алтангэрэлийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /3хх 170-172/, Б.Батхишигийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан баримт /3хх 191-194/, Б.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5063105131 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 213/, хохирогч Б.Бямбажаргалын эзэмшлийн Хаан банкны 5545131992 дугаартай дансны хуулга /3хх 250/, хохирогч Г.Ганчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5011439461 дугаартай дансны хуулга /4хх 37/, Б.Сержаны фейсбүүкээр харилцсан баримт /4хх 93/, Н.Сарантуяагийн гүйлгээ хийсэн талаарх баримт /4хх 112/, Б.Даваагэрэлийн гүйлгээ хийсэн талаарх баримт /4хх 148/, Д.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5016035768 дугаартай дансны хуулга /4хх 167/, Т.Ичинхорлоогийн эзэмшлийн Хаан банкны 5861003801 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 184-210/, Ц.Саранзаяагийн гүйлгээ хийсэн талаарх баримт /4хх 228-229/, Б.Оюунтуулын гүйлгээ хийсэн талаарх баримт /4хх 247/, Д.Үүрийнцолмонгийн гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 35/, Г.Батдуламын гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 52/, А.Энхжаргалын гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 87/, С.Одончимэгийн гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 109/, М.Бадамхатаны  гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 131/, Н.Гэрэлмаагийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан тухай баримт /5хх 153-154/, Х.Өлзиймаагийн гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 176/, Д.Ганзулын гүйлгээ хийсэн талаарх баримт /5хх 196/, Б.Тодгэрэлийн гүйлгээ хийсэн болон фейсбүүкээр харилцсан тухай баримт /5хх 216-217/, У.Дэлгэрцэцэгийн гүйлгээ хийсэн талаарх баримт /6хх 45/,

хохирогч нарын мэдүүлэг 

шүүгдэгч Х.Цын: “...2022 оны 11 дүгээр сард гэж санаж байна фейсбүүк дээр “П.Аззаяа” нэртэй хуурамч аккаунт нээсэн. Урьд өмнө НоминЭрдэнэ, Билгүүн нэртэй аккаунт нээгээд фейсбүүк дээр “Комод буюу хувцасны шүүгээ зарна” гэх зурагтай зар оруулж надтай чатаар холбогдсон иргэдтэй чатлаж ойлголт өгч хүргэлтээр очно 90.000 төгрөг гэж хэлээд мөнгийг нь цахим покер данс руу хийлгэдэг. Тухайн данснуудыг одоо санахгүй байна. Учир нь цахим покерууд байнга дансаа сольж байдаг. Миний бие энэ аргаар 50-60 орчим хүнийг 45.000- 180.000 төгрөгийн хооронд худал хэлж залилж авсан. Хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /6хх 49-51/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “П.”, “О.Б” гэх хаягуудаас “Хувцасны шүүгээ худалдана”, “Комод зарна”, “Майхан зарна” гэсэн хуурамч заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон нэр бүхий 58 хохирогчид нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Х.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.Ц “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Шүүх шүүгдэгч Х.Цын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Шүүгдэгч Х.Ц нь хохирогч Б.Бд 100.000 төгрөг, М.Нд 90.000 төгрөг, Ш.Ою 90.000 төгрөг, Б.Бд 60.000 төгрөг, Ж.Од 90.000 төгрөг, О.Зд 200.000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч дээрх баримтуудыг үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй юм.  

Иймд шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/617 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/617 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                      ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН 

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ