Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00062

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00062

Архангай аймаг

 

                   

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: А аймаг Э сум ........ тоотод оршин суух Ш.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймаг Э сум .......... тоотод оршин суух А.Эод холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,303,899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч А.Эоос 2,303,899 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.Оийн нэхэмжилсэн 2,303,899 төгрөгийг 2026 оны 01 сар болон 2 сард хуваан төлж барагдуулахыг нэхэмжлэгч Ш.Отэй ярилцан тохирсон болно “гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.О хариуцагч А.Эод  холбогдуулан 2,303,899 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 2,303,899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч А.Э нь нэхэмжлэгч Ш.Оийн нэхэмжилсэн 2,303,899 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,906 төгрөг, хариуцагч А.Эоос  25,906 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.От олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оийн нэхэмжилсэн 2,303,899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,906 төгрөг, хариуцагч А.Эоос  25,906 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.От олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР