Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02969

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,,,, ББСБ ХХК*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, *******,****************************/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,742,842.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь 2024 оны 3 сарын 23-ны өдөр******* тоот гэрээг байгуулж, гар утсыг нийт 2,218,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан ч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний үүрэг үндсэн зээл 1,462,765.73 төгрөг, үндсэн хүү 260,797.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,280.01 төгрөг, нийт 1,742,842.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-с гаргасан 1,742,842.85 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 5 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,742,842.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 сарын 10-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,835.48 төгрөгийн 50 хувь болох 21,417.74 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 21,417.74 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,742,842.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 42,835.48 төгрөгөөс 21,417.74 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 21,417.74 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА