Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/00992

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/00992

 

 

 

 

 

 

С.Батхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00452 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Батхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Номинчимэгт холбогдох

 

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжидмаа

Хариуцагч Э.Номинчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Батхуягийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Э.Номинчимэгтэй 2009 онд танилцаж, хамтран амьдарсан. 2012 оны 04 сарын 01-ний өдөр хүү Тэмүүжин, 2014 оны 07 сарын 29-ний өдөр хүү Тэмүүлэн нар төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрах боломжгүй тусдаа амьдарч байна. Иймд намайг Тэмүүжин, Тэмүүлэн нарын эцгээр тогтоож, миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Номинчимэгийн гаргасан хариу тайлбарт: Хүү Тэмүүлэн, Тэмүүжин нарыг 2 удаа хийсвэр хагалгаа хийлгэж төрүүлсэн. Хүү Тэмүүлэнг өөрийн асрамжид авна. Том хүү Тэмүүжинг хадам ээж Д.Сүнжидмаа өсгөсөн тул С.Батхуягын асрамжид үлдээнэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Сүнжидмаагийн Батхуягыг 2012 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Тэмүүжин, 2014 оны 07 сарын 29-ны өдөр төрсөн хүү Тэмүүлэн нарын эцэг мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2012 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Тэмүүжинг эцэг С.Батхуягын, 2014 оны 07 сарын 29-ны өдөр төрсөн хүү Тэмүүлэнг эх Э.Номинчимэгийн асрамжид тус тус үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч С.Батхуягаас 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн санд олгож, хариуцагч Э.Номинчимэгээс 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Батхуягт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Батхуяг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч эцэг хүн үр хүүхдийнхээ хүүхэд насыг эрүүл орчинд, эрүүл саруул жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гэтэл Э.Номинчимэг нь хүүхдийг минь хайрлах нь битгий хэл үл хайхран маш аюултай архидан согтуурсан, зодоон цохион хийсэн газарт байлгаж, өлсгөх, дааруулах, айлгах, зовоох, гуйранчлалын байдалд байлгаж байгаа нь хүүхдийн минь эрхийг дээд зэргээр зөрчиж байна. Бага хүүхэд маань одоо хүртэл миний асрамжид байна. Анхан шатны шүүх хуралдаанд бага хүүгээ авна гэж хэлсэн нь өөрийгөө хамгаалах гэсэн болохоос үнэндээ хүүхдээ өөрөө авах хүсэлгүй байгаа. Иймд бага хүү Тэмүүлэнг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Батхуяг нь хариуцагч Э.Номинчимэгт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2010 онд танилцаж хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Тэмүүжин, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Тэмүүлэн нарыг төрүүлсэн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1052 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Шүүх зохигчдын ажил эрхлэлт, орон байрны нөхцөл байдал болон хүү Б.Тэмүүжин төрснөөсөө хойш эцэг С.Батхуяг, эмээ Э.Сүнжидмаа нарын асрамжид өсч торниж байгаа зэргийг анхааран үзэж хүү Б.Тэмүүжинг эцгийн, хүү Б.Тэмүүлэнг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй, шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн Э.Номинчимэг архи ууж, гадуур тэнэдэг учраас өлсгөж дааруулах, айлгах, зовоох зэргээр хүүхдэд минь хохирол учруулна гэх гомдол үндэслэл муутай байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Номинчимэгийг согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, ёс суртахууны хувьд доголдолтой, хүүхдэд ноцтой хор хохирол учруулж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрийн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбарласнаар нэхэмжлэгч С.Батхуяг нь хариуцагч Э.Номинчимэгийн эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, одоогоор хорих ангид ял эдэлж байгаа нь тогтоогдсон тул түүний гомдлоор Б.Тэмүүлэнгийн асрамжийг өөрчлөх боломжгүй.

Хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нөхцөлд асрамжийг өөрчлүүлэхээр талуудын хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, ийнхүү нэхэмжлэл гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7 , 7 14

뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ