Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02980

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,,,, /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,109,016.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.******* нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, ******* тоот Барьцааны гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлж авсан. 2024.02.14-ний өдөр 2,380,000 төгрөг, 2023.02.26-ны өдөр 300,000 төгрөг, 2023.03.11-ний өдөр 140,000 төгрөгийг тус тус нэмж зээлсэн бөгөөд дахин 2024 оны 3 сарын 21-ний өдөр зээлийн болон браьцааны гэрээ байгуулж, 6,820,000 төгрөгийг жилийн 19,80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нийт үндсэн зээл 5,233,131.2 төгрөг, зээлийн хүү 835,587.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,297.8 төгрөг, нийт 6,109,016.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие банк ХК-аас гаргасан 6,109,016.2 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 4 сарын 30-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,109,016.2 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,694 төгрөгөөс улсын төсвөөс 56,347 төгрөгийг, хариуцагчаас 56,347 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХКомпанид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,109,016.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийн 112,694 төгрөгөөс улсын төсвөөс 56,347 төгрөгийг, хариуцагчаас 56,347 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА