Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02989

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,,, ББСБ ХХК /регистрийн дугаар /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 4,457,102.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2022.08.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээл авсан. 2022.08.02-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй байна. Иймд үндсэн зээл 1,699,900 төгрөг, зээлийн хүү 2,076,384.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650,818.15 төгрөг, бусад зардал 30,000 төгрөг, нийт 4,457,102.78 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-д 4,457,102.78 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 4 сарын 30-наас төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-н нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,457,102.78 төгрөгийг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 30-наас төлж барагдуулах тайлбарыг гаргасан байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон бөгөөд дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,264 төгрөгөөс 43,132 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 43,132 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,457,102.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,264 төгрөгөөс 43,132 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 43,132 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА