Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/03095

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******, *******, **************/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,************** /регистрийн дугаар ИБД/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 275,919.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2025 оны 4 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сар бүрийн 25-ны өдөр 189,353.77 төгрөг төлөх хуваарьтайгаар 1,000,000 төгрөгийн зээлийг авсан. ... гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул үндсэн зээл 252,142.18 төгрөг, зээлийн хүү 17,776.96 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 275,919.14 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сарантуяа нь ...хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 275,919.14 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,960 төгрөгөөс улсын төсвийн данснаас 4,480 төгрөг, хариуцагчаас 4,480 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 275,919.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,960 төгрөгөөс улсын төсвийн данснаас 4,480 төгрөг, хариуцагчаас 4,480 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА