Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/03087

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,************** ХХК /РД: /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,************** /РД: *******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,410,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******тай 2024.11.20-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу түүний ресторанд 2024 оны 11 сарын 22-ны өдөр 1,607,100 төгрөгийн үнийн дүнтэй хангамжийн бараа материал нийлүүлсэн бөгөөд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй тул алдангийн хамт нийт 2,410,650 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-н гаргасан 2,410,650 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 3 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,410,650 төгрөгийг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,520 төгрөгийн 50 хувь болох 26,760 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 26,760 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,410,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,520 төгрөгөөс 26,760 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 26,760 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА