| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/03652/И |
| Дугаар | 197/ШШ2026/03086 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2026/03086
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: **************,*******,*******,, ББСБ ХХК /РД:/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******,************** /РД: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,959,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******тай 2019 оны 4 сарын 1-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024 оны 12 сарын 6-ны өдрөөс 2025 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 3 удаагийн хүсэлтээр 4,800,000 төгрөгийн зээлийг сарын 4,04 хувийн хүүтэйгээр авсан. Мөн тухайн хугацаанд Lendpay бүтээгдэхүүний эрх нээлгэн хүүгүйгээр 4 тэнцүү хувааж төлөх нөхцөлөөр 6 удаагийн хүсэлтээр 2,359,910 төгрөийн худалдан авалтын зээл авсан. .... Гэрээний үүргээ биелүүлээгүй тул 9,955,458 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 9,959,458 төггрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-н гаргасан 9,959,458 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 3 сарын 10-наас төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9,959,458 төгрөгийг хариуцагч Г.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 10-ны өдрөөс төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,365 төгрөгийн 50 хувь болох 87,182.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 87,182.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9,959,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,365 төгрөгөөс 87,182.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 87,182.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА