Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2026/00061

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2026/00061

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* овогт *******ын ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00813/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* миний бие 1968 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 58 нас хүрч байгаа, улсад 20 жил ажилласан. Үүнээс 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл-д малчнаар, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар тус тус ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн зарим хэсэг нь алга болсон, мал тооллогын А дансанд овог зөрүүтэй зэрэг зөрчил үүссэн. Анх 198******* онд ******* аймгийн ******* суманд 8 дугаар ангиа төгсөөд тус Хөгжил нэгдэл-д малчин болж байсан. 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд Ардын армийн 256 дугаар ангид цэргийн алба хаасан. Хөдөлмөрийн нэг дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон тушаал архиваас гарч ирэхгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэрт тамга, тэмдгийн зөрчил үүссэн. Аймгийн архиваас 1990-2000 оны малын А данс авсан боловч овгийн гэж буруу, дутуу бичсэн байна гэж үзсэн. Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хөдөлмөрийн дэвтэр, мал тооллогын А данс болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл-д, 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-д малчнаар, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн Л.*******ыг 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл-д, 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-д, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 08/5*******3 дугаартай албан бичиг /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 10/187 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн *******-р хуудас/, 07*******7060 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2025 оны 08 сарын 0*******-ний өдрийн 05/575 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл-ээс Л.*******од 1986 оны 01 сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/, ******* аймгийн Архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн *******63 дугаартай лавлагаа /хэргийн 8-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 9-19-р хуудас/, 1101 дугаартай Л.*******оос *******д олгосон итгэмжлэл /хэргийн 20-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 21-22-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авах, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, ХААТР-21 маягтыг шүүх хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Л.******* нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, зөрчилтэй байгаа тул 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл-д, 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-д, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.******* 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-д, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл-ээс Л.*******од 1986 оны 01 сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн Архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2019 оны 07 сарын 29-ний өдрийн *******63 дугаартай лавлагаа, цалингийн баримтууд, гэрч ийн мэдүүлэг түүний 3511*******3 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ийн мэдүүлэг, түүний шүүхийн шийдвэр, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1, ХААТР-21 маягтаар тогтоогдож байна.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Л.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* // нь 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил ХК-д, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ