| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00818/И |
| Дугаар | 310/ШШ2026/00062 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2026/00062
| 202******* оны 01 сарын 19 өдөр | Дугаар 310/ШШ202*******/000*******2 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ы ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00818/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс ******* сумын Наран бригадын малын бага эмчээр томилогдон ажиллаж байгаад 1991 оны 09 сарын 30-нд малын бага эмчийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс ******* сумын мал эмнэлгийн үржлийн албанд ариун цэврийн бүтээгдэхүүн чанарын лабораторийн бага эмчээр томилогдон ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ******* сумын мал эмнэлэгт ажиллаж байсан үеийн баримт бичиг архивт байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын хэлтсээс албан тоот өгсөн. Иймд 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Наран бригадад малын бага эмчээр, 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын мал эмнэлгийн үржлийн албанд оношилгоо ариун цэвэр лабораторийн эмчээр ажиллаж байсан байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* аймгийн ******* сумын мал эмнэлэг үржлийн албанд 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал малын бага эмчээр, 1991 оны 09 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал лаборант бага эмчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 07 сарын 07-ны өдрийн 47 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, 293118 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-*******-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 284 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 08/540 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 10/197 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч гаас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч архивт холбогдох баримтууд байх тул ******* аймгийн ******* сумын мал эмнэлэг үржлийн албанд 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал малын бага эмчээр, 1991 оны 09 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал лаборант бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.******* ******* аймгийн ******* сумын мал эмнэлэг үржлийн албанд 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1991 оны 09 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал лаборант бага эмчээр ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 07 сарын 07-ны өдрийн 47 дугаартай захирамжийн хуулбар, 293118 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.******* хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.*******, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар ******* овогт ******* ******* // нь ******* аймгийн ******* сумын мал эмнэлэг үржлийн албанд 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1991 оны 09 сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал лаборант бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ