Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2026/00064

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2026/0006*******

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* гэх газар нутаглах, ******* овогт *******ийн ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00867/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 1970 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа, улсад 20 гаран жил ажилласан. Үүнээс 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд тамга дарагдаагүй зөрчилтэй болоод байна. Анх 1987 онд ******* аймгийн ******* суманд 8 дугаар ангиа төгсөөд тус Талын цэцэг нэгдэлд малчин болж байсан. 1992 оноос 1993 оны хооронд цэргийн алба хаасан. Дээрх зөрчил үүссэн учраас нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн Ц.*******ыг 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 9/16******* дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 30******* дугаартай албан бичиг /хэргийн *******-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлээс Ц.*******д 1987 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/, 18*******582 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/, 0780 дугаартай Ц.*******аас д олгосон итгэмжлэл /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 202 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-10-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлийн 1987 оны 06 сарын 22-ны өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 11-12-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Ц.******* нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилтэд тамга дарагдаагүй, шаардлага хангахгүй байгаа тул 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.******* 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 9/16******* дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлээс Ц.*******д 1987 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 18*******582 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлийн 1987 оны 06 сарын 22-ны өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, хавсралтаар тогтоогдож байна.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* // нь 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ