| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00838/И |
| Дугаар | 310/ШШ2026/00065 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2026/00065
| 202******* оны 01 сарын 19 өдөр | Дугаар 310/ШШ202*******/000*******5 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00838/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 сарын 08-ны өдрийг дуустал нормчиноор, Төв аймгийн Барилага угсралтын трестэд 1988 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал сантехникчээр, Оргил ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал сантехникчээр тус тус ажиллаж байсан. Тухайн хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, тушаалын бичилт дутуу байгаа учир шүүхээр ажилласан байдал тогтоолгох шаардлагатай гэсэн. Төв аймгийн архиваас ажилд орсон зарим тушаал нь гарч ирээд ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирэхгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын *******-р багт байнгын оршин суудаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхээр энэхүү ажилласан байдал тогтоолгох тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхийн харъяалалыг сонгон нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд ******* овогт *******ийн ******* //-ийг Төв аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 сарын 08-ны өдрийг дуустал нормчиноор, Төв аймгийн Барилага угсралтын трестэд 1988 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал сантехникчээр, Оргил ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал сантехникчээр тус тус ажиллаж байсныг хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Төв аймгийн барилга, угсралтын конторын даргын 1984 оны 07 сарын 103, 198******* оны 07 сарын 14-ний өдрийн 17******* дугаартай тушаалын хуулбар, хавсралтууд /хэргийн 3-7-р хуудас/, Төв аймгийн барилга, угсралтын трестийн даргын 228 дугаартай тушаалын хуулбар, хавсралтууд /хэргийн 8-15-р хуудас/, 072749 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 1*******-17-р хуудас/, 555910 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 18-р хуудас/, Төв аймгийн архивын хэлтсийн 2025 оны 0******* сарын 09-ний өдрийн 3/3 дугаартай албан бичиг /хэргийн 19-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 сарын 24-ний өдрийн 299 дугаартай тодорхойлолт /хэргийн 20-р хуудас/, Д.*******эс д олгосон итгэмжлэл /хэргийн 21-22-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 24-р хуудас/, ******* аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт /хэргийн 32-р хуудас/, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын 2025 оны 11 сарын 24-ний өдрийн лавлагаа /хэргийн 33-р хуудас/, 0808000129 дугаартай баталгаажилтын хуудас /хэргийн 34-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, нөхөн бичилттэй, бичилт шаардлага хангахгүй байгаа, архиваас ажилд орсон ажлаас гарсан тушаал бүрэн гараагүй тул 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 сарын 08-ны өдрийг дуустал Төв аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Оргил ХК-д сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 сарын 08-ны өдрийг дуустал Төв аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Оргил ХК-д сантехникчээр ажиллаж байсан болох нь Төв аймгийн барилга, угсралтын конторын даргын 1984 оны 07 сарын 103, 198******* оны 07 сарын 14-ний өдрийн 17******* дугаартай тушаалын хуулбар, хавсралтууд, Төв аймгийн барилга, угсралтын трестийн даргын 228 дугаартай тушаалын хуулбар, хавсралтууд, 072749 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.******* хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.*******, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар ******* овогт *******ийн ******* // нь 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 198******* оны 07 сарын 08-ны өдрийг дуустал Төв аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1988 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Оргил ХК-д сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ