| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0828/Э |
| Дугаар | 874 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н холбогдох эрүүгийн 1806 030431012 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 сарын 24-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар, тоотод оршин суудаг,
урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 950 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 23 хонгийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, А овгийн Б Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт "айлд архи уулаа гэж хэллээ" гэх шалтгаанаар хохирогч Д.Цэрэннамжилийг зодож эрүүл мэндэд нь толгойн дагзны зүүн хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун нүдны дээд зовхинд шарх, нүдний зовхны зөөлөн эдийн
няцрал, цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Цэрэннамжилийн мэдүүлэг /хх-6-7/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4465 тоот дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Б.Нэхийтийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, шүүгдэгч Б.Нэхийтийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт "айлд архи уулаа гэж хэллээ" гэх шалтгаанаар хохирогч Д.Цэрэннамжилийг зодож эрүүл мэндэд нь толгойн дагзны зүүн хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун нүдны дээд зовхинд шарх, нүдний зовхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Цэрэннамжил "..намайг гэрээс гарахад миний хүзүүг нэг юмаар зүсээд шилэн хүзүүнээс их хэмжээний цус гоожсон. Би юугаар зүссэн талаар хараагүй миний бодлоор хутгаар зүссэн байх. Эмчилгээнд 30.000 төгрөг зарцуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...." / хх-6-7/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4465 тоот дүгнэлт:
1. Д.Цэрэннамжилийн биед толгойн дагзны зүүн хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун нүдний дээд зовхинд шарх, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-14/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Н яллагдагчаар өгсөн: “...би уурандаа газар байсан хоосон шилийг аваад Д.Цэрэннамжилийн хүзүү хэсэг рүү нэг удаа цохиод зугтаасан. Би иргэн Д.Цэрэннамжилийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна..."/хх-35-36/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Нэхийтийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт "айлд архи уулаа гэж хэллээ" гэх шалтгаанаар хохирогч Д.Цэрэннамжилийг зодож эрүүл мэндэд нь толгойн дагзны зүүн хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун нүдны дээд зовхинд шарх, нүдний зовхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Н холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Н 240 нийтэд тустай ажил хийх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овог Б Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Н 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Б.Н нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн
зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нэхийтэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС