Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00928

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00928

 

 

Г.Дугарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00493 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Дугарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Дугарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Дугар нь 2014 оны 02 сарын 5-ны өдрөөс Улаанбаатар зорчигч тээврийн Автобус-1 ОНӨҮГ-т жолоочоор ажилд орсон. Тасралтгүй 2 жил 9 cap ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргаагүй, үүргээ сайн биелүүлж байсан. Гэтэл 2016 оны 11 сарын 23-ны өдөр зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын даргын Б/1184 дугаар тушаалаар 2016 оны 11 сарын 13-ны өдөр ажил тарсны дараа ажлын байранд согтуу ирж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж ажлаас халсан. Тухайн өдөр буюу 2016 оны 11 сарын 13-ны өдөр Г.Дугар нь ажлаасаа буугаад хороололд хэдэн найзуудтайгаа уулзаж архи ууснаа зөвшөөрдөг. Тэр өдөр байгууллагын сагсны тэмцээн болж байсан бөгөөд байгууллагын удирдлага нийтээрээ ирж багаа дэмж гэхээр нь очиж дэмжсэн байдаг. Гэтэл ажлын байранд согтуу ирсэн гэж ажлаас нь халсан. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Г.Дугар нь ажлын цагаар, ажлын байранд архи ууж ямар нэг асуудал үүсгээгүй. Амралттай байх үедээ архи уусныг тушаалд ноцтой зөрчил гэж тооцсон нь хууль зөрчсөн. Иймд Г.Дугарыг нэгдүгээр баазын 1 дүгээр хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын шүүхэд гаргасан тайлбарт: Г.Дугар нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд орж, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/1184 тоот тушаалаар ажлаас халагдсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 7.6.1.4, 7.6.1.7 зэрэг заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаж улмаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Баазын даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэхэд нэхэмжлэгч нь архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Байгууллагын дотоод журмын 7-р зүйлд ноцтой зөрчил гэдэгт юу юуг хамааруулах талаар заасан бөгөөд үүнд байгууллагын тээврийн хэрэгсэл дотор болон байгууллагын орчинд, A жижүүрийн автобусанд ажлын байранд архи уусан, ажлын байранд ажил тарсны дараа архи уусан, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар ажлын байранд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан гэх заалтуудыг тооцно гэж заасан. Гэтэл Г.Дугар нь ажлын байранд гаднаас согтууруулах ундаа хэрэглэн ирсэн нь энэ үндэслэлд хамаарч байгаа юм. Мөн Г.Дугар нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/832 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулах хэмжээ авагдсан байдаг. Энэ нь мөн тушаалын үндэслэлд хамаарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дугарыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын Нэгдүгээр баазын 1 дүгээр хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 202 704 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас гаргуулан Г.Дугарт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Дугарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл'нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газраас улсын тэмдэгтийн хураамжинд 66 193 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Нэхэмжлэгч Г.Дугарыг ажлаас халсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-н захирлын №Б/1184 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, үндсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.8, 2.10 дахь заалтуудыг зөрчсөн нь холбогдох баримтаар нотлогдсоор байтал шүүгч уг нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Г.Дугарыг архи уугаагүй гэж маргадаггүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Дугарын өөрийн бичиж өгсөн тодорхойлолт, ээлжийн инженер Ч.Ариунбаатар, ТТАА инженер Ч.Мөнхжаргал нарын бичиж өгсөн тодорхойлолтыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйд гомдолтой байна. Иймд 2017 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн 493 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Дугар нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-тай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Г.Дугар автобусны жолоочоор ажиллаж байгаад тус газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1184 тоот тушаалаар ажлын байранд согтуу ирж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх ба уг харилцааг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй, шүүх уг зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа бууж, ажлын байрнаас өөр орчинд архи уусан, тухайн өдөр байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээн болж байсан учраас дэмжих зорилгоор тэмцээн явагдаж байсан спорт зааланд ирсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг ажлын байранд согтуу ирж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл муутай байх ба энэ үйлдлийн улмаас байгууллагад эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.8, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1-д байгууллагын тээврийн хэрэгсэл дотор байгууллага орчинд, А жижүүрийн автобусанд, ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар ажлын байр, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, тээврийн хэрэгсэлд хэрүүл зодоон гаргасныг ноцтой зөрчилд тооцохоор заажээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д байнгын ажлын байранд хамаарах хүрээг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр.... ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлсон бөгөөд байгууллагын спорт заалыг нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэх ажлын байр гэж үзэхээргүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Дугарын ажлын байрны тодорхойлолтод автобус, троллейбусны жолооч буюу замын хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг баримтлан автобус жолоодох гэж тодорхойлсноос үзвэл нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох тэр орчин ажлын байранд хамаарч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан Г.Дугар, Ч.Ариунбаатар, Ч.Мөнхжаргал нарын гаргасан тодорхойлолтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж давж заалах гомдол гаргасан боловч дээрх тодорхойлолтод нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар дурдсан, харин ажлын байранд согтуу ирсэн гэдгийг нотлоогүй тул уг гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч 1500 орчим жолооч ажилладаг тул сахилга хариуцлагыг чанд сахиулах үүднээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байгууллагын орчин буюу ажлын байранд гаднаас ирэхийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээнд тусгасан гэж тайлбарладаг боловч уг зөрчил нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны ноцтой зөрчил гэж үзэх агуулгатай нийцэхгүй байх ба дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-т зааснаар тухайн зөрчилд нь тохирсон сахилгын арга хэмжээ авах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

167 167.1.1 :

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00493 дугаар шийдвэрийг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 193 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ, د Т.ТУЯА

 

د Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ