| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00848/И |
| Дугаар | 310/ШШ2026/00066 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2026/00066
| 2026 оны 01 сарын*******9 өдөр | Дугаар 310/ШШ2026/00066 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын*******-р баг, ******* гэх газар нутаглах, ******* овогт *******ын ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00848/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь*******970 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй. Тэрээр*******987 онд 8 дугаар ангиа төгсөөд Техник мэргэжилийн сургуульд суралцаж*******989 онд төгсөж ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестэд*******989 оны 07 сарын 01-ний өдрөөс*******989 оны*******2 сарын 31-ний өдрийг дуустал сантехникчээр ажиллаж байсан. Б.******* нь тухайн хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн бөгөөд аймгийн архиваас ажилд орсон тушаал нь гарч ирсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаа учир дээрх хугацаанд ажилласан байдлыг тогтоолгож өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай болоод байна. Иймд ******* овогт *******ын ******* //-ыг ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестэд*******989 оны 07 сарын 01-ний өдрөөс*******989 оны*******2 сарын 31-ний өдрийг дуустал сантехникчээр ажиллаж байсныг хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн*******-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны*******1 сарын 27-ны өдрийн 201 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/, Улсын барилгын хорооны харьяа ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын*******989 оны 07 сарын 25-ны өдрийн*******61 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 4-5-р хуудас/, Б.*******аас *******д олгосон итгэмжлэл /хэргийн 6-7-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн архивт ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул*******989 оны 07 сарын 01-ний өдрөөс*******989 оны*******2 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестэд сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс*******989 оны*******2 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестэд сантехникчээр ажиллаж байсан болох нь Улсын барилгын хорооны харьяа ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын*******989 оны 07 сарын 25-ны өдрийн*******61 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******33 дугаар зүйлийн*******33.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.,*******33.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох*******35 дугаар зүйлийн*******35.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6,*******15 дугаар зүйлийн 115.1,*******15.2.1, 116,*******18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн*******33.1.1, 135 дугаар зүйлийн*******35.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* // нь*******989 оны 07 сарын 01-ний өдрөөс*******989 оны*******2 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестэд сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш*******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ