Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/00911

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/00911

 

 

Шунхлай трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00197 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, хамтран хариуцагч Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 767 476 төгрөг гаргуулах тухай хэргийг

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунбаяр, С.Дашдаржаа, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Байгалмаа, Н.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани нь Онцгой байдлын ерөнхий газар, Газрын тосны газартай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх" 121-19 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т "... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж Онцгой байдлын ерөнхий газрын төсвийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансад төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ..." гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалан манай компани нь 53 767 476 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын өртэй байна. Хариуцагч тал гэрээний 4.2-т заасан заалтыг биелүүлээгүй гэж үзэж байна. "Шунхлай трейдинг" ХХК нь гэрээгээр тохиролцсон шатахууныг хүлээн авч, шатахууны төлбөрт 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 582 985 689 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8 456 543 төгрөг нийт 591 442 241 төгрөг /НӨАТ орсон/-ийг тус тус шилжүүлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, хөнгөлөлттэй холбоотой баримт, бичгийг худалдагч тал гаргаж өгөхөөр тохирсон боловч, Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар манайд татварын буцаан олголт хөнгөлөлттэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх боломжгүй гэсэн хариу удаа дараа өгсөн. "Шунхлай трейдинг" ХХК нь худалдан aвсан шатахууны үнэ /НӨАТ орсон үнийн дүн/-д 591 442 241 төгрөг 35 мөнгийг Онцгой байдлын ерөнхий газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын 900031005 тоот дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас илүү төлсөн /НӨАТ/ 53 767 476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын шүүхэд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 10 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34/57 тоот тушаалын дагуу Газрын тосны газар нь Онцгой байдлын ерөнхий газар, "Шунхлай трейдинг" ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх" гэрээг харилцан тохиролцож байгуулсан, гэрээний дагуу "Шунхлай трейдинг" ХХК-д 303.4 тн автобензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр худалдан, борлуулалтын орлого нийт 591 142 241 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлсэн болно. Гэвч тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Газрын тосны газар НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй гэдэг шалтгааны улмаас "Шунхлай трейдинг" ХХК нь улсын нөөцийг сэлгэн нөхөж бүрдүүлэх үүрэгтэйгээр 2013 онд хүлээн авсан 700.0 тн АИ-92 авто бензинээс 04,5 тн-ыг нь НӨАТ-ын үнэ болох 53 767 476 төгрөгийн барьцаанд авч, маргаан үүсгэж байсан. Газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтын талаар Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газарт /хуучин нэрээр/ хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Харин улсын нөөцөөс худалдаж байгаа шатахууныг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Худалдагч тал Онцгой байдлын ерөнхий газрын төв төрийн сангийн дансанд төлбөрийг шилжүүлэхдээ НӨАТ-ын үнэ 53 767 476 төгрөгийг хасаж тооцон шилжүүлэх боломжтой байсан. Гэрээний НӨАТ-н хувьд Онцгой байдлын ерөнхий газрын гэрээний загварын дагуу гэрээ хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын шүүхэд гаргасан хариу тайлбарт: ... Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Газрын тосны газар нь "Шунхлай трейдинг" ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Онцгой байдлын ерөнхий газар нь дээрх гэрээнд заасны дагуу худалдагч тал хэдий ч шатахууныг борлуулах ажиллагаанд оролцоогүй, улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд уг мөнгө орж ирээгүй, шатахуун борлуулалтаас нөөц бүрдүүлсэн 1.5 тэрбум төгрөгийн 836 тн шатахууныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 255 дугаар тогтоолын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Газрын тосны газарт бүрэн шилжүүлж өгсөн. Засгийн газрын Эрсдлийн сангийн төсөв хөрөнгөөр Уул уурхайн яам шатахууны нөөц бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Газрын тосны газар нь Онцгой байдлын ерөнхий газарт хандаж, уг нөөцөд байгаа шатахууныг зарж борлуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 111 дүгээр тогтоол гарсан. Уул уурхайн яамны багцаас зарцуулсан шатахуун байгаа бөгөөд улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан 1,5 тэрбум төгрөгийг тус газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, улсын төсөвт оруулсан. Мөн Газрын тосны газар хариуцаж, тодорхой хэмжээний /8,2 мянган тонн/ шатахуунаа борлуулсан ба энэ борлуулах ажилд Онцгой байдлын ерөнхий газар оролцоогүй. Шатахуун борлуулсан орлогоо Онцгой байдлын ерөнхий газрын дансанд төвлөрүүлж ... уг мөнгөөр буцаан шатахуун авч, шатахуунаа Газрын тосны газарт өгсөн. Тухайн үед газрын тосны газарт шатахуун худалдан борлуулах хууль эрх зүйн орчин байхгүй байсан учраас Онцгой байдлын ерөнхий газрын худалдан борлуулах эрхийг ашиглаж, гэрээ хэлэлцээр хийсэн.

Улсын нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6 .1-д зааснаар "... Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна" гэж заасан байдаг. Газрын тосны газар өөрсдөө бүрдүүлсэн нөөцөө борлуулахын тулд Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт тавьсаны үндсэнд гэрээний нэг тал болж хамтран оролцсон. Онцгой байдлын ерөнхий газрын гэрээний загвар бол Газрын тосны газрын гэрээний загвар юм. Газрын тосны газар нь улсын нөөцийн бүтээгдэхүүнийг актаар хүлээлгэн өгсөн байдаг. Онцгой байдлын ерөнхий газар нь аль нэг аж ахуйн нэгж байгууллага, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, эсвэл хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгдөг эрх бүхий байгууллага биш тул шийдвэр гаргасан хуулийн этгээдийг хариуцагчаар татаж, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хууийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Онцгой
байдлын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газраас 53 767 476 /тавин
гурван сая долоон зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг
хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч "Шунхлай трейдинг" ХХК-д олго
ж

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Шунхлай трейдинг" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 788 төгрөгийг улсын төсвийн дансад хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газраас 426 788 төгрөг /хувь тэнцүүлэн/-ийг гаргуулж, нэхэмжлэгч "Шунхлай трейдинг" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний 4.2 дугаар заалтанд "...худалдагч нь худалдан авагчид НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд Худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-г хасаж төвлөрүүлнэ" гэсэн нөхцөл тохирсон байхад нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан тохиролцоог зөрчиж, НӨАТ-г хасаж тооцоо хийх үүргээ биелүүлээгүй гэм бурууг харгалзаж үзэлгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан буюу хэргийг үнэн зөв бодитой үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч тал болох Газрын тосны газраас /хуучин нэрээр/ НӨАТ-ын татвараас хөнгөлөлт, чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс 2014-2015 онуудад Уул, уурхайн яам, Сангийн яам, Татварын Ерөнхий газарт 8 удаа албан бичгээр хандан бүхий л бололцоог ашиглан хичээсэн боловч өөрийн эрх мэдлээс давсан, хууль бус баримт бүрдүүлэх боломжгүй.

Зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний 4.2 дугаар заалтанд " худалдагч тал НӨАТ төлөгч биш...." гэж заасан. Мөн Татварын Ерөнхий газраас "...худалдагч тал болох Газрын тосны газар болон Онцгой байдлын Ерөнхий газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш" гэдгийг албан ёсоор мэдэгдсэн зэргээс Газрын тосны газар нь гэрээний үүргээ биелүүлэх эрх зүйн үндэслэл байхгүйг нотлож байна. Харин улсын нөөцийн шатахууныг сэлгэн, нөхөн бүрдүүлэх шийдвэр гаргасан Засгийн газар эрх мэдлийн хүрээнд НӨАТ-ыг чөлөөлөхөд шаардагдах бичиг баримтыг гаргах эрх мэдэлтэй юм.

Ийнхүү 2016 оны 12 сарын 15-ны өдрийн хуралдааны үеэр Засгийн газрыг "бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах тухай" хариуцагчаас тавьсан хүсэлтийг МУ-ын засгийн газрын эрх үүрэгт нөлөөлөхгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь МУ-ын Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 92 дугаар, мөн оны 10 дугаар сарын 27-ны 111 дүгээр тогтоолуудаар улсын нөөцийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг МУ-ын шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын дарга Т.Дуламдорж нарт тус тус даалгасан. Энэхүү шийдвэрийн дагуу зохогчдын хооронд гэрээ байгуулсан болно. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар
нэхэмжлэгч "Шунхлай трейдинг" ХХК-тай 2012 онд байгуулсан "Газрын тосны
бүтээгдэхүүний улсын неөцийг худалдан борлуулж, хөренгийг улсын нөөцийн бараа
борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх" 121-19 дугаар гэрээний 4.2-т "... орлогын
дансанд төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал нь НӨАТ төл
өгч
бус учир Худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт, чөлөөлөлт хийлгэхэд
шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Худалдагч нь Худалдан авагчид
НӨАТ
-аас хөнгөлөлт, чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж
өгөөг
үй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж
төвлөрүүлнэ" гэснээр
худалдагч тал буюу Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой
байдлын ерөнхий газар нь
НӨАТ төлөгч бус гэдгээ гэрээнд тодорхойлон зөвхөн
НӨА
Т-аас хөнгөлөх, чөлөөлөхөд шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгнө гэж
заажээ.

Худалдагч тал худалдан авагч талыг НӨАТ-аас хөнгөлөх чөлөөлөх үүргийг гэрээгээр хүлээгээгүй болохыг илэрхийлж байгаа бөгөөд, харин Худалдан авагч тал уг асуудлыг өөрөө бие даан шийдвэрлүүлэх утгыг агуулж байна.

Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх уг гэрээний 4.2 дахь заалтыг ... худалдагч тал нь худалдан авагч талд НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүн 591,442,241.00 төгрөгөөс НӨАТ болох 53,767,476.00 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байх... гэж тайлбарсан нь Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт "Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заасныг үл хэрэгссэн гэж үзэж байна.

2. Худалдагч тал гэрээний 5.1.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх" гэсэн
заалтыг хэрэгжүүлэн Худалдан авагч талд НӨАТ
-аас хөнгөлөх чөлөөлүүлэх талаар
албан бичгээр Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газарт хандсан бөгөөд
энэ талаар шүүхэд нотлох баримт гаргасныг үл харгалзсан байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т "Нотлох оаримтыг тухайн хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

3. Гэрээний 4.2-т "... Худалдагч нь Худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт,
чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд
худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТатварыг хасаж төвлөрүүлнэ" гэж
худалдан авагч тал болох "Шунхлай трейдинг" ХХК нь орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлэх эрхийг олгосоор байтал уг эрхээ эдлээгүйг үл харгалзан Иргэний хэргийн анхан шатны шүүх "нэхэмжлэгч "Шунхлай трейдинг" ХХК нь НӨАТ-д тооцож шилжүүлсэн 53 767 476 төгрөгийг буцаах эрхтэй" гэж тайлбарлан нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг эргэн хянаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газраас 53 767 476 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 121-19 дугаартай газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар нь 106 474.31 кг АИ-92 маркийн автобензин, 196 905.85 кг дизель түлшийг 591 442 241.35 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК худалдан авсан шатахууны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж 591 442 241.35 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн байхад хариуцагч тал гэрээний 4.2-т ...худалдагч нь худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө... гэсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээнд заасан үүргийн зөрчлийг нотолсон баримтгүй байна.

Хэргийн 62 дугаар талд нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан тооцоо нийлсэн акт авагдсан ба уг актыг гэрээний үнийн дүнг өөрчилсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

Талуудын тооцоо нийлсэн актын агуулгад хоёр байгууллагын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлсэн гэх боловч уг актын хүснэгтэлсэн хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 26, 29, 31-ний өдрүүдэд шилжүүлсэн барааны дүнг бичсэн байгаа нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, бараа нийлүүлсэн цаг хугацаа зөрүүтэй байх тул уг баримтыг үндэслэн шүүхийн зүгээс гэрээний үүргийн биелэлтийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн 53 767 476 төгрөгийн НӨАТ гаргуулах гэсэн шаардлага нь худалдах худалдан авах гэрээний үүргийг эсхүл худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардаж байгаа болох нь тодорхой бус байна.

Хэрэв гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохирол шаардаж байгаа тохиолдолд хохирол учирсан нь нотлогдсон байх ёстой. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт болон нэхэмжлэгч байгууллагын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэг шаардлагатай баримт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буруу болжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагаа тодорхой болгосноор талууд маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлж, түүнд үндэслэн мэтгэлцэх, шүүх шаардах эрхийн үндэслэл болсон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

167 167.1.5, 168 168.1.1 эх :

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00197 дугаар , 뿿 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бу.

 

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ د Н.БАТЗОРИГ

 

د Ц.ИЧИНХОРЛОО

 

А.МӨНХЗУЛ