| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/03821/И |
| Дугаар | 197/ШШ2026/03088 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2026/03088
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,, ББСБ ХХКомпани******* /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,************** /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,594,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******той 2025 оны 2 сарын 11-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 2025 оны 2 сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сард 100,462.09 төгрөгийн төлөлттэй зээлийг, 2025 оны 2 сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй тус тус шилжүүлсэн. Гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, үндсэн хүү 594,550 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 1,594,550 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмөрөн нь ...хариуцагч Ц.******* нь уг зээлийн гэрээний үүрэг 1,594,550 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,462.80 төгрөгөөс улсын төсвийн данснаас 20,231.4 төгрөгийг, хариуцагчаас 20,231.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,594,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,462.80 төгрөгөөс улсын төсвийн данснаас 20,231.4 төгрөгийг, хариуцагчаас 20,231.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА