| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00890/И |
| Дугаар | 310/ШШ2026/00071 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 310/ШШ2026/00071
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 310/ШШ2026/000*******1 | ******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* аймгийн *******ын ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 11-******* тоотод оршин суух, овогт ын //-гээс гэм хорын хохирол 1911000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/202*******/00890/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна.
Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. А. нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ыг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 1911000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д тус тус зааснаар *******т иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагчаас 1911000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч санхүүгийн байдлаас шалтгаалан нэг дор төлөх боломжгүй байна. Иймд төлбөрийг дараах байдлаар хэсэгчилж төлөх хүсэлтэй байна.
Үүнд: 2026 оны 01 сарын 19-ний өдөр 911000 төгрөг, 2026 оны 03 сарын 16-ны өдөр *******00000 төгрөг, 2026 оны 06 сарын 16-ны өдөр *******00000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын ******* нь А.гээс гэм хорын хохирол 1911000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1911000 төгрөгийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр 911000 төгрөг, 2026 оны 03 сарын 16-ны өдөр *******00000 төгрөг, 2026 оны 06 сарын 16-ны өдөр *******00000 төгрөгөөр хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, **************1 дүгээр зүйлийн **************1.1, **************1.1.1, **************8 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, **************8 дугаар зүйлийн **************8.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрийн сангийн дансанд 1911000 /нэг сая есөн зуун арван нэгэн мянган/ төгрөгийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр 911000 /есөн зуун арван нэгэн мянган/ төгрөг, 2026 оны 03 сарын 16-ны өдөр *******00000 /таван зуун мянган/ төгрөг, 2026 оны 06 сарын 16-ны өдөр *******00000 /таван зуун мянган/ төгрөгөөр хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 4**************26 /дөчин таван мянга таван зуун хорин зургаан/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, 60 дугаар зүйлийн 60.1, *******4 дүгээр зүйлийн *******4.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар хариуцагч А.гээс 22*******63 /хорин хоёр мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ