| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00821/И |
| Дугаар | 310/ШШ2026/00072 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00072
| 202******* оны 01 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ202*******/00072 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ы *******-1 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00821/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******гийн ******* миний бие нь 1971 онд ******* аймгийн Мандалговь хотод төрсөн, эмэгтэй, 54 настай. 1987 оны 09 сарын 01-ний өдөр Барилгын техник мэргэжлийн сургуулийн Барилгын цахилгаанчины ангид суралцаж 1989 оны 0******* сарын 30-ны өдөр төгссөн. Барилгын *******-р трестийн даргын 1989 оны 07 сарын 25-ны өдрийн 1*******1 дүгээр тушаалаар Барилгын цахилгаанчинаар ажилд ороод 1990 оны 0******* сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 1990 оны 0******* сарын 27-ны Б/104 тоот НААҮУГ-ын даргын тушаалаар яслийн багшаар ажиллаж байгаад 1990 оны 09 сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар цэцэрлэгийн багшаар ажилласан. НААҮУГ-ын цэцэрлэг нь татан буугдаж Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн байдаг. 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс Мандалговь хотын XI цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, Мандалговь хотын YII цэцэрлэгт /хуучнаар барилгын цэцэрлэг/ 1993-1995 он хүртэл ажиллаж байсан.
Тухайн үед ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа, 1989 оны хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй, тамга тэмдгийн болон он, сарын зөрүүтэй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд хамт ажиллаж байсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудыг үндэслэн 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 0******* сарын 30-ны өдрийг хүртэл Барилтын ТМС, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл ТТБарилгын YI трестэд цахилгаанчинаар, 1990 оны 0******* сарын 25-ний өдрөөс 1990 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл НАААҮУГ-ын цэцэрлэгт багшаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь хотын XI цэцэрлэгт багшаар, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Мандалговь хотын ҮИ цэцэрлэгт багшаар ажиллаж байсныг хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 оноос 1989 онд ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн. 198 оноос 1990 он хүртэл Барилгын ******* дугаар трестэд ажиллаж байгаад 1990 оноос 1991 онд Нийтийн ахуйн үйлчилгээний цэцэрлэгт ажилласан. Тухайн цэцэрлэг татан буугдаж улсын цэцэрлэг рүү шилжиж Барилгын цэцэрлэг гэж шинээр бий болоод мөн татан буугдаж 11 дүгээр цэцэрлэг болсон. Тухайн цэцэрлэгтээ ажиллаж байгаад өөр байгууллага руу шилжсэн. Хөдөлмөрийн дэвтрийн хавтаст 1989 он гэж байгаа боловч эхний нүүрэнд 1987 он гэж Техник мэргэжлийн сургуульд элсэж орох үеийн огноо байдаг. Энэ нь зөрчил болж тухайн зөрчил гэж нийгмийн даатгалын байгууллагаас үзсэн, мөн ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1989 оны 07 сарын 01-нээс 1995 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгоно. Мандалговь хотын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг тогтоолгохоор хандсан боловч нэхэмжлэл гаргахдаа 1993 оны 09 сарын 01-нээс 1993 оны 09 сарын 01-нийг хүртэл гэж андуурч бичсэн байна. 1993 оны 09 сарын 01-нээс 1995 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоолгоно гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 08/542, 08/541 дугаартай тодорхойлолтууд /хэргийн 4-5-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 0******* сарын 20-ны өдрийн 1*******2 дугаартай албан бичиг /хэргийн *******-р хуудас/, Ардын боловсролын Яамны харьяа Мандалговь хот дахь Барилгын Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 09 сарын 11-ний өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 7-10-р хуудас/, ******* аймгийн техник туслалцааны барилгын ******* дугаар трестийн даргын 1989 оны 07 сарын 25-ны өдрийн 1*******1, 1990 оны 09 сарын 12-ны өдрийн 255 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралт /хэргийн 11-12, 14-р хуудас/, ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 0******* сарын 27-ны өдрийн Б/104, 1990 оны 09 сарын 28-ны өдрийн А/189, 1990 оны 12 сарын 01-ний өдрийн А/1*******8 дугаартай тушаалын хуулбарууд /хэргийн 13, 15-1*******-р хуудас/, ******* аймгийн Мандалговь сумын Засаг даргын 03 сарын 11-ний өдрийн 2******* дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 17-18-р хуудас/, ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 01 сарын 30-ны өдрийн Б-11 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 19-20-р хуудас/, ******* аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1991 оны 02 сарын 08-ны өдрийн А/18 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 21-22-р хуудас/, 293399 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 23-24-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2*******-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, архиваас тушаал олдохгүй байгаа тул 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл Дундговийн техник туслалцааны барилгын ******* дугаар трестэд цахилгаанчнаар, 1990 оны 0******* сарын 25-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын цэцэрлэгт багшаар, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь хотын ******* дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 0******* сарын 15-ны өдрийг хүртэл Мандалговь хотын ******* дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.******* 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл Дундговийн техник туслалцааны барилгын ******* дугаар трестэд цахилгаанчнаар, 1990 оны 0******* сарын 25-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын цэцэрлэгт багшаар, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь хотын ******* дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 0******* сарын 15-ны өдрийг хүртэл Мандалговь хотын ******* дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь Ардын боловсролын Яамны харьяа Мандалговь хот дахь Барилгын Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 09 сарын 11-ний өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, ******* аймгийн техник туслалцааны барилгын ******* дугаар трестийн даргын 1989 оны 07 сарын 25-ны өдрийн 1*******1, 1990 оны 09 сарын 12-ны өдрийн 255 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралт, ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 0******* сарын 27-ны өдрийн Б/104, 1990 оны 09 сарын 28-ны өдрийн А/189, 1990 оны 12 сарын 01-ний өдрийн А/1*******8 дугаартай тушаалын хуулбарууд, ******* аймгийн Мандалговь сумын Засаг даргын 03 сарын 11-ний өдрийн 2******* дугаартай захирамжийн хуулбар, ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 01 сарын 30-ны өдрийн Б-11 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, ******* аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1991 оны 02 сарын 08-ны өдрийн А/18 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, 293399 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.******* хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.*******, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл Дундговийн техник туслалцааны барилгын ******* дугаар трестэд цахилгаанчнаар, 1990 оны 0******* сарын 25-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын цэцэрлэгт багшаар, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Мандалговь хотын ******* дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр, 1993 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 0******* сарын 15-ны өдрийг хүртэл Мандалговь хотын ******* дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ