| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/03987/И |
| Дугаар | 197/ШШ2026/03096 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2026/03096
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,*******,,,, ББСБ ХХК*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,****************************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 976,779.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2023 оны 10 сарын 3-ны өдөр цахим кредит картын гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 699,500 төгрөгийн зээлийг авсан. ... гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул үндсэн зээл 674,900.83 төгрөг, зээлийн хүү 212,878.78 төгрөг, торгууль 80,000 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 976,779.61 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунжаргал нь ...хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 976,779.61 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,193 төгрөгөөс улсын төсвийн данснаас 49,096.5 төгрөг, хариуцагчаас 49,096.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 976,779.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,193 төгрөгөөс улсын төсвийн данснаас 49,096.5 төгрөг, хариуцагчаас 49,096.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА