| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00868/И |
| Дугаар | 310/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00073
| 06 оны 01 сарын өдөр | Дугаар 310/ШШ06/00073 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******т байрлах, ******* ХК /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р багт оршин суух, ийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 501474.3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/05/00*******6*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар оролцсон/, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60004004*******3 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 501474.3******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С. нь нэхэмжлэгч *******наас 04 оны 1 сарын 10-ны өдөр, 5,360,000 төгрөгийн зээлийг авсан. Банкны зүгээс зээл олголтыг харилцагчийн ******* дахь харилцах дансанд байршуулсан. Зээлийн хугацаа хэтрэлтийг 05 оны 06 сарын 17-ноос харилцагчид удаа дараа мэдэгдэж, сануулсан явсан. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд хандах гэж байгааг *******ны зүгээс удаа дараа сануулсан. Нийт 137 хоногийн хугацаа хэтрэлттэй буюу 05 оны 11 сарын 14-ийн байдлаар 5,01,474.3******* төгрөгийг ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банкны зүгээс С.д 5 сарын хугацаа өгч эвлэрэх саналтай байна гэв.
4. Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* гэдэг банкийг мэдэхгүй, миний утсанд ч байдаггүй. Миний нэр, регистрийн дугаарыг ашиглаж авсан байсан. Би тэр зээлээс 100 төгрөг ч аваагүй, ямар данстайгаа ч мэдэхгүй. Зээлийн гэрээнд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш. Миний өмнөөс зээл авсан хүнийг олсон. Одоо цагдаа дээр мөрдөн байцаалт явагдаж байгаа. Цагдаагаас ямар шатандаа явж байгаа талаар бичиг авах гэсэн боловч одоохондоо шаардлагагүй гээд өгөөгүй гэв.
5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-04 оны 1 сарын 10-ны өдрийн 60004004*******3 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж ******* ХК-аас С. нь зээл авсан байна.
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 501474.3******* төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргаж байгаа боловч тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 95150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759., 759.3, 115 дугаар зүйлийн 115..1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч ийн /РД:/-аас 501474.3******* /таван сая арван хоёр мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК /РД:/-д олгосгуай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95150 /ерэн таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 95150 /ерэн таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосгуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ