| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0149/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн,
шүүгдэгч Э.Алтанхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхбаатарын Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002220133 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сапёрчин тэсэлгээчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид компрессорчин жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 918б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УЮ91032297 дугаартай, Боржигон овогт Энхбаатарын Алтанхүү.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Алтанхүү нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед улсын 33-86 УНЧ дугаартай CR-V маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасан жолооч нь саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас Налайх дүүргийн 7 дугаар хороо Монсуль шатхуун түгээх станцын баруун урд талын асфальтан зам дээр Б.Наранцэцэгийн жолоодон явсан улсын 60-83 УБЛ дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж түүн дотор зорчин явсан С.Баярсайханы биед хүзүүний 7 дугаар нугалмын дарагдаж шахагдсан хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын үений сэртэнгийн хугарал гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Алтанхүүгийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээж байх тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Алтанхүүгийн гэрчээр өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр амралтын өдөр би хуурай ах Алтангэрэлийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын гэр хорооллын дунд нэг гудамжинд 0,75 литрийн “Ерөөл” нэртэй нэг шил архийг 2-лаа хувааж уусан. Тэгээд Өвөршандын гэр хороололд айлын хашаанд байсан Алтангэрэлийн эзэмшлийн Хондо Сивик маркийн 33-86 УНЛ улсын дугаартай автомашиныг аваад би машиныг жолоодоод дэргэдээ машины эзэн Алтангэрэлийг суулгаад шатхуун авах гээд “Оргил” худалдааны төвийн наад талд байдаг Петровис шатхуун түгээх станц орох гээд явж байхдаа эсрэг урсгалдаа орж, эсрэг урсгалд өөдөөс ирж явсан автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Алтанхүүгийн яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.
...Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Дахиж нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-112 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч С.Баярсайханы өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн эхнэр хүүхдүүдийн хамт найз Отгонсүрэн нарын хамтаар Багануур дүүрэг рүү явахаар Налайхаас бензин авах гэж ортол бид нарын явж байсан урсгалд цагаан өнгийн Хондо CR-V маркийн машин орж манай машиныг мөргөж эд зүйл, эрүүл мэндийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ч.Энхжаргалын өгсөн “...Ослын талаар би сайн мэдэхгүй байна маргааш өглөө нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би осол болсон гэж мэдсэн тодорхой мэдээлэл байхгүй.
...Тиймээ тухайн осол гарахад миний хариуцлаггүй үйл ажиллагаа байгаа учир би осол гаргасан Алтанхүүгийн хамтаар хохирлыг барагдуулж байгаа. Одоогийн байдлаар Алтанхүүгийн хамтаар хохирогч Баярсайханд нийт 11,000,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлэн барагдуулсан байгаа.
...Миний машинд ямар хэмжээний хохирол учирсан талаар би мэдэхгүй. Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй учир би өөрийн тээврийн хэрэгсэлдээ эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлаггүй”
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Наранцэцэгийн өгсөн “...Ингээд Налайх дүүрэг орж ирээд Монсуль шатхуун түгээх станцаас түлш авах гээд дөхөөд хурдаа сааруулаад явж байхад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан авто машин миний зорчин явсан эгнээнд орж ирээд шууд зүүн урд тал руу мөргөсөн. Тэр машин нэлээн хурдтайгаар өөдөөс гэрэл гялбуулаад ороод ирсэн болохоор надад зугтаж зайлах ямар ч боломж байгаагүй шууд мөргөсөн. Машинаас буугаад ирэхэд бага оврын цагаан өнгөтэй жиб машин өөдөөс ирж мөргөсөн байсан. Тухайн машинаас 2 согтуу хүн бууж ирээд би бариагүй чи барьсан чи барьсан гээд бие биерүүгээ дайраад байсан. Тэр үед миний ухаан санаа сонин болж хүүхдүүдээ машинаас хурдан гаргах гэж хичээсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч С.Алтангэрэлийн өгсөн “...Тэгээд архиа ууж дуусгаад Өвөршандад гэр хороололд байдаг дүү Энхболорын хашаанд байсан манай эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг 33-86 УНЛ улсын дугаартай Honda CR-V маркийн автомашиныг очиж авсан. Тэгээд машиныг Алтанхүү жолоодоод Оргил худалдааны төвийн наад талд байдаг Петровис шатхуун түгээх станц орох гээд явсан. Би хажуугийн суудал дээр суугаад явсан ба хэсэгхэн хугацаанд би зүүрмэглэх үед гэнэт тас гээд явсан. Юу болов яав гэсэн чинь Алтанхүү машинтай мөргөлдчихлөө гэж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ю.Отгонсүрэнгийн өгсөн “ 2018 оны 4 дүгээр сарын 15-ны орой би уурхайгаас буугаад Багануур дүүрэг рүү гэртээ очихоор явж байгаа найз Баярсайхантайгаа утсаар ярьсан чинь Баярсайхан “би одоо эмээгийн гэр рүү Багануур явах гэж байна” гэхээр нь “тэгвэл би хамт явъя” гээд суугаад явж байгаад унтсан байсан. Нэг мэдсэн түс гэж дуу гараад сэртэл амьсгалж чадахгүй байсан. Тэгээд босоод машинаас буугаад хартал манай найзын машиныг цагаан өнгийн жижиг жийп мөргөсөн байсан.
...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27-28 дугаар тал/
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Б.Урангуйгийн өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би аав, ээж, аавын найз Отгонсүрэн ахын хамтаар Багануур дүүрэгт байдаг эмээгийнхээ гэрч очих гээд Багахангайгаас гарч Налайхаар дайраад бензин авна гээд явж байтал манай машин явж байсан эгнээнд цагаан машин орж ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29-30 дугаар тал/
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Б.Түвшинсанаагийн өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би аав, ээж, аавын найз Отгонсүрэн ах, эгч Урангуа нарын хамтаар Багануур дүүрэгт байдаг эмээгийнхээ гэрт очих гээд явж байсан. Би тэр үед арын суудал дээр унтаад явж байсан. Миний нүд рүү гэрэл гялбаад сэртэл урдаас машин мөргөөд би урд 2 суудлын дунд үсрээд болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 31-32 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №4471 дүгээр:
/хх-ийн 43-44 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн өвчтөний түүхээр хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 34-ний өдрийн №08шэ/224 дүгээр:
/хх-ийн 61 дүгээр тал/
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар:
“Хариулт 1: 33-86УНЛ улсын, дугаартай Хонда-СР-\/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтанхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөнми дүрмийн 2,7А/согтууруулах ундаа.мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэп хэрэглэсэн.мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл харэглэсэн үедээ тээврийн хэрэгсэя жолоодсон.мөн дүрмийн 7-15/саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө/ заалтыг тус тус зөрчсөн байна. 60-83УБЛ улсын дугаартай Ниссан-Аdvan маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Наранцэцэг нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
Хариулт 2: Жолооч Э.Алтанхүү, Б.Наранцэцэг нар нь хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй байна.
Хариулт 3: Тухайн замын нөхцөл байдал эвдрэлийн улмаас 33-86УНЛ улсын дугаартай Хонда-СR-V маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтанхүү нь уг эвдрэлийг тойрон гарах үйлдэл хийснээс энэ нь осол гарахад нөлөөлсөн байна.
Хариулт 4: Жолооч Э.Алтанхүү, Б.Наранцэцэг нар нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх тоормозны мөр ослын газрын үзлэгээр тогтоогдоогүй байх тул тус жолооч нар тээврийг хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.
Хариулт 5 : Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт,
/хх-ийн 93- 94 дүгээр тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг, зам тээврийн ослын акт,
/хх-ийн 05-12 дугаар тал/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
/хх-ийн 11 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 114 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 115 дугаар тал/
Э.Алтанхүүгийн хувийн байдлын талаарх баримт,
/хх-ийн 119-127 дугаар тал/
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тодорхойлолт,
/хх-ийн 128 дугаар тал/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 130 дугаар тал/
Hохирогч Б.Наранцэцэгийн хүсэлт /хх-ийн 151 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.Алтанхүү нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Монсуль шатхуун түгээх станцын баруун урд талд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Хонда CR-V маркийн 33-86 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасан жолооч нь саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 2.7а-д заасан согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ниссан Адван маркийн 60-83 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч С.Баярсайханы биед хүзүүний 7 дугаар нугалмын дарагдаж шахагдсан хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын үений сэртэнгийн хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл Э.Алтанхүү нь жолооч нь саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч С.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд мөн шүүх хуралдаанаар шинжлэн судласан бусад бичгийн нотлох баримтууд түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын хэргийн талаар өгсөн, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Алтанхүүгийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Ял шийтгэлийн хувьд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оноохгүйгээр 1 жилээр тэнсэх ялын саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Э.Алтанхүү нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Бага насны 2 хүүхэдтэй. Хавтас хэргээс шүүдэгч нь ажил байдлын хувьд цаашид өсч дэвжих магадалтай, архи дарс уудаггүй, даруу төлөв, хүнд тусархуу зантай. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу ялаас чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Э.Алтанхүүд эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Алтанхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Э.Алтанхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Алтанхүүг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Энхбаатарын Алтанхүүг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Алтанхүүгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Алтанхүүд оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Алтанхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Алтанхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ