| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00886/И |
| Дугаар | 310/ШШ2026/00075 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00075
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2026/00075 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******-ны 10-3******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00**************6/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ы ******* миний бие 1966 онд төрсөн, улсад 25 жил ажилласан. Үүнээс 19*******5 оны 07 сарын 01-нээс 19************** он хүртэл цэргийн алба хааж ирээд 19************** оны 0******* сарын 03-наас 1992 оны 01 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилласан. 1991 онд хувьчлал болоход Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал жолоочоор ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын бичилт засвартай, орсон, гарсан тушаал архивд байхгүй ба нийгмийн даатгалын газраас шүүхээр тогтоолго гэсэн тул 19************** оны 0******* сарын 03-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, 062324 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-11-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 54, 290 дугаартай албан бичиг /хэргийн 11-12-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 0*******/546, 0*******/547, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 0*******/594 дугаартай албан бичиг /хэргийн 13-14, 23-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 10/191 дугаартай тодорхойлолт /хэргийн 15-р хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 01/249 дугаартай тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 17-1*******-р хуудас/, Ч.*******аас д олгосон итгэмжлэл /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.******* нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт шаардлага хангахгүй байгаа, архиваас ажилд орсон ажлаас гарсан тушаал бүрэн гараагүй тул 19************** оны 0******* сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.******* 19************** оны 0******* сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд жолоочоор ажиллаж байсан болох нь 062324 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ч.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы ******* // нь 19************** оны 0******* сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ