| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00899/И |
| Дугаар | 310/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00076
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар *******10/ШШ2026/00076 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, *******10/2025/00899/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны 07 сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 26-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр цэцэрлэгт багшаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Луус суманд ажиллаж байгаад ******* аймгийн Манлай сум руу шилжсэн. Тухайн үед шилжиж очихдоо хөдөлмөрийн дэвтрээ өгсөн боловч тухайн үед дарга хийж байсан хүн нь буцааж өгөөгүй дундаа үрэгдсэн. Иймд цалингийн цэс, тушаал зэргийг үндэслэн 1990 оны 07 сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 26-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь 4-р цэцэрлэгт багшаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн *******-р хуудас/, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 07 сарын 0*******-ны өдрийн Б-52 дугаартай тушаал, хавсралт /хэргийн 4-6-р хуудас/, Мандалговь хотын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны ******* сарын 27-ны өдрийн 1******* дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/, Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 0*******/151 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 08/501 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, Дундговь аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 208 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/, Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 5 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/, Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 0*******/152 дугаартай албан бичиг /хэргийн 12-р хуудас/, Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэгчийн эрхлэгчийн 1994 оны 0******* сарын 02-ны өдрийн 4 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 1*******-р хуудас/, цалин хөлсний баримт /хэргийн 14-2*******-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 24-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ц.******* хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 199******* оны 08 сарын *******1-ний өдрийг хүртэл 1990 оны 07 сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 26-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь 4-р цэцэрлэгт багшаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* 1990 оны 07 сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 26-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь 4-р цэцэрлэгт багшаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 07 сарын 0*******-ны өдрийн Б-52 дугаартай тушаал, хавсралт, Мандалговь хотын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны ******* сарын 27-ны өдрийн 1******* дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 5 дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэгчийн эрхлэгчийн 1994 оны 0******* сарын 02-ны өдрийн 4 дугаартай тушаалын хуулбар, цалин хөлсний баримтаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* // нь 1990 оны 07 сарын 0*******-ны өдрөөс 1992 оны 0******* сарын 26-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь 4-р цэцэрлэгт багшаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ