Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 895

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч Ч.Батбаяр,

        Өсвөр насны шүүгдэгч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Бийн О холбогдох эрүүгийн 1806032800930 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх   ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, эмээ, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д  овгийн Б  О .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Өсвөр насны шүүгдэгч Б.О  нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Э.Мягмарсүрэнг гараараа нүүрэн тус газар болон зүүн булчин тус газар нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:

“Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.О хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “Би одоо дүүгээ сайн харна. Манай дүү бол өөрийн гэсэн зорилготой дахин ийм асуудал гаргахгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12/, насанд хүрээгүй хохирогчоор Э.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4491 дугаартай дүгнэлт /хх-27/, өсвөр насны шүүгдэгч Б.О ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг тэмдэглэл /хх-41-42/, өсвөр насны шүүгдэгч Б.О ы төрсний гэрчилгээний хуулбар /хх-44/, өсвөр насны шүүгдэгч Б.О ял шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.О  нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Э.Мягмарсүрэнг гараараа нүүрэн тус газар болон зүүн булчин тус газар нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Мягмарсүрэнгийн өгсөн: "...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр сургуулийн биеийн тамирын зааланд ангийн охин болох Б.О миний хөл дээр гишгисэн гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаж зааланд зодолдсон. Б.О намайг алгадаж миний зүүн гарын булчин хэсэгт хумсаараа урсан байсан. Тэр үед манай ангийн хүүхдүүд бид хоёрыг салгасан. Би орой гэртээ очиход аав гарыг маань хараад цагдаад өргөдөл бичиж өгсөн. Миний зүгээс Б.Оюунсайханаас нэхэмжилж байгаа зүйл болон гомдол санал байхгүй.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Б.О ы яллагдагчаар өгсөн: “…Тэр өдөр манай тамирын хичээл дээр сагс тоглож байгаад Мягмарсүрэн миний хөл дээр гишгэхээр нь би хэлсэн чинь Мягмарсүрэн юу нь сүртэй юм гээд хэлэхээр нь би цохисон.” /хх-ийн 41-42/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4491 дугаартай дүгнэлт:

1. Э.Мягмарсүрэнгийн биед зүүн булгалга тохойнд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-27/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.О төрсний гэрчилгээний хуулбар /хх-44/,

Өсвөр насны шүүгдэгч Б.О ял шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

        Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь өсвөр насны шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоосон байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.О нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Э.Мягмарсүрэнг гараараа нүүрэн тус газар болон зүүн булчин тус газар нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар өсвөр насны шүүгдэгч Б.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О шүүхээс оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтов.

         Өсвөр насны шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Д  овгийн Б  О ыг хүний

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О шүүхээс оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС