Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/731

 

    2025            06            12                                         2025/ДШМ/731        

 

 

Л.О холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ж.Цээрүүгүндүү,

           шүүгдэгч Л.О /цахимаар/,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/986 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2408020800285 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.О, урьд:

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1,145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 02 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2381 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил, 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

Л.О нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Т.С “Хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус хэсэгт нь өшиглөсөн үйлдлийн улмаас түүний биед зүүн 10, 11, 12-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, амны булан, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Л.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

                   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Өөлд овогт Лхагвамялын Л.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оаас 1.439.160 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Т.С нь хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

                   Шүүгдэгч Л.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож ухамсарласан болно. Би настай аав, ээж, 8 дугаар ангийн охины  хамт амьдарч, ажиллаж гэр бүлээ авч явдаг нь үнэн болно. Иймд эрхэм хүндэт шүүгч, шүүх бүрэлдэхүүн та бүхэн мэргэн ухаанаар хандаж дээрх байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл хэр хэмжээ тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Л.О нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Т.С “хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус хэсэгт нь өшиглөсөн үйлдлийн улмаас түүний биед зүүн 10, 11, 12-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, амны булан, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7373 дугаар“...Т.Солонгын биед зүүн 10, 11, 12-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх хийх хуралдалт, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, амны булан, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 34-37/,

хохирогч Т.с “.... ...” /хх 18/,

гэрч Л.Он “.... ...” /хх 28-29/,

иргэний нэхэмжлэгч Д.Гйн “...хохирогч Т.С нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.439.160 төгрөгийн зардал гарсан. ...” /хх 52/,

яллагдагчаар Л.Оын “...Уг дүгнэлт дээрх гэмтлийг миний бие учруулсан бөгөөд хохирогч Т.Сын хэвлий, цээж хэсэг рүү хөлөөрөө дэвссэн. ...Би С-д эмчилгээний мөнгө гэж 400.000 төгрөг өгсөн. ...” /хх 88/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.О нь хохирогч Т.С “Хоол хийж өгсөнгүй”  гэх шалтгааны улмаас үг зөрж, харилцааны зөрчил үүсгэн маргалдах үедээ нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус хэсэгт нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Оын  “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Оын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Анхан шатны шүүх хохирогч Т.Солонгын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.439.160 төгрөг гарсныг шүүгдэгч Л.Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд олгохоор шийдвэрлэснийг зөвтгөж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Л.О нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон ба шийтгэх тогтоолын 4 дэх хуудсанд эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “...шүүгдэгчийн өмгөөлөгч “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн ... гэж алдаатай бичсэнг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/986 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтын “... 1.439.160 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг “... 1.439.160 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЧ

 

                                               ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

                                   ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ