| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00308/И |
| Дугаар | 317/ШШ2026/00237 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2026/00237
2026 01 26 317/ШШ2026/00237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух *** овогт ***ын ***,
Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач Хн овогт Хн ***г өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.*** нь Талийгаач Харчин овогт Халтарын ***г өөрийн эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
***ыг *** миний бие 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, хоёрдугаар төрөхөд төрсөн юм. Миний торсон эцэг болон эх нар маань гэрлэлтийн баталгаагүй байсны улмаас тухайн үедээ төрсний гэрчилгээгээ ээж Н.Алтанцэцэгээр овоглосон юм. Өөрийн төрсөн Халтарын ***гээр овоглох гэхэд аав, ээж хоёр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тустаа амьдрах болсон юм. Ээж Н.Алтанцэцэг нь миний хойд эцэг болох ***аар намайг овоглосон юм.
Миний төрсөн эцэг Х.*** нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан юм. Би аавынхаа төрсөн ганц хүү юм. Төрсөн эцэг Х.***тэй байнгын холбоотой, нас барах хүртэл нь харж хандаж байсан юм. Миний аав нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 11 гудамж, 250а тоот амьдарч байсан юм. Аав Х. ***г нас барахаас өмнө өөрийн эцгийн нэрээ солих талаар ярилцаж байсан боловч зуурдаар гэнэт нас барсан тул эцгийн нэрээ сольж чадаагүй юм.
С.*** би аав Х.***гийнхээ ганц үр хүүхэд үргэлжлэл нь бөгөөд одоо өөрийн төрсөн эцгээрээ овоглож цаашлаад аавынхаа эд хөрөнгийг өвлөн авч, гал голомтыг авах хүсэлтэй байгаа юм. Гэтэл эцгийн нэр өөр байгаа тул аав Х.***гийн эд хөрөнгийг өвлөн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Харчин овогтой Халтарын ***г С.*** миний төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.*** нь Халтарын ***г өөрийн эцэг болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий бүх үйл явдлыг тогтоож болох бөгөөд тогтоох журмыг тухайлан заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Тэгэхээр энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Алтанцэцэг, С.Болормаагийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг мөн Х.***гийн төрсөн дүү Х.Ишцогийн гэрчийн мэдүүлэг тэдгээрийн уялдаа холбоо бусад баримтуудыг харьцуулан харахад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Дээрх гэрчүүд нь хүсэлт гаргагч С.***тай ямар харилцаатай болохыг тогтоох нь мэдээллийн эх сурвалжийг шалгах гол арга гэж үзэж байна. Тэгэхээр гэрчүүдийн мэдүүлэг тодорхойлолтууд нь тус хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. С.***ын төрсөн эцэг нь Халтарын *** мөн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээс гадна С.***ын эгч гэх С.Болормаагийн төрсний гэрчилгээ нь эцэг Х.***гээр овоглосон. Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр С.***, С.Болормаа нар нь нэг ургийн хүмүүс болох нь тогтоогдсон. С.*** нь төрсөн эцгээрээ овоглох нь түүний удмын заяагаа зөв тодорхойлох, нөгөө талаар эцэг Х.***гийн амьд сэрүүндээ амьдарч байсан хашаа, байшинг хууль ёсоор өвлөн авах гэх мэт ач холбогдолтой юм. Х.***гээс төрсөн гэх Ганбаатар гэх хүүхэд нь нас барсан гэдгийг хүсэлт гаргагч тайлбарласан. Иймд Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Халтарын ***г С.***ын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс С.***ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-3), талийгаач Х.***гийн нас барсны гэрчилгээний хуулбар (хх-4), гэрч Н.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-5), С.***ын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-6), С.***ын овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа (хх-7), гэрч Д.Ишцогийн шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-8), С.***ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25-26), С.***ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-40), С.***ын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн давж заалдах гомдол (хх-90-91), 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-102-103), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-130), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-170) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14/2881 дүгээр албан бичиг (хх-17), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 27/578 дугаар албан бичиг, хавсралт (хх-44-71), Төв аймгийн Заамар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/97 дугаар албан бичиг, хавсралт (хх-139-154), Архивын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 22/907 дугаар албан бичиг (хх-155-156), Нийслэлийн ерөнхий боловсролын эрдмийн хөтөч сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 146 дугаар албан бичиг (хх-157), Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаар албан бичиг, хавсралт (хх-158-166), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/9585 дугаар албан бичиг (хх-176), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14/10808 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/11969 дүгээр, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14/12647 дугаар албан бичгүүд (хх-178-180), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/9 дүгээр албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/6488 дугаар албан бичиг (хх-182-186) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
5.-Шүүхээс гэрч Д.Ишцогийн шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-31-32), гэрч Н.Алтанцэцэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-33-35), С.Болормаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-39) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх С.***ын нэхэмжлэлтэй Талийгаач Харчин овогт Халтарын ***г өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.-Нэхэмжлэгч С.*** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
***ыг *** миний бие 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, хоёрдугаар төрөхөд төрсөн юм. Миний торсон эцэг болон эх нар маань гэрлэлтийн баталгаагүй байсны улмаас тухайн үедээ төрсний гэрчилгээгээ ээж Н.Алтанцэцэгээр овоглосон юм. Өөрийн төрсөн Халтарын ***гээр овоглох гэхэд аав, ээж хоёр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тустаа амьдрах болсон юм. Ээж Н.Алтанцэцэг нь миний хойд эцэг болох ***аар намайг овоглосон юм.
Миний төрсөн эцэг Х.*** нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан юм. Би аавынхаа төрсөн ганц хүү юм. Төрсөн эцэг Х.***тэй байнгын холбоотой, нас барах хүртэл нь харж хандаж байсан юм. Миний аав нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 11 гудамж, 250а тоот амьдарч байсан юм. Аав Х. ***г нас барахаас өмнө өөрийн эцгийн нэрээ солих талаар ярилцаж байсан боловч зуурдаар гэнэт нас барсан тул эцгийн нэрээ сольж чадаагүй юм.
С.*** би аав Х.***гийнхээ ганц үр хүүхэд үргэлжлэл нь бөгөөд одоо өөрийн төрсөн эцгээрээ овоглож цаашлаад аавынхаа эд хөрөнгийг өвлөн авч, гал голомтыг авах хүсэлтэй байгаа юм. Гэтэл эцгийн нэр өөр байгаа тул аав Х.***гийн эд хөрөнгийг өвлөн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Харчин овогтой Халтарын ***г С.*** миний төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
С.***ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-3), талийгаач Х.***гийн нас барсны гэрчилгээний хуулбар (хх-4), гэрч Н.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-5), С.***ын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-6), С.***ын овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа (хх-7), гэрч Д.Ишцогийн шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-8), С.***ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25-26), гэрч Д.Ишцогийн шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-31-32), гэрч Н.Алтанцэцэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-33-35), С.Болормаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-39), С.***ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-40), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14/2881 дүгээр албан бичиг (хх-17), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 27/578 дугаар албан бичиг, хавсралт (хх-44-71), С.***ын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн давж заалдах гомдол (хх-90-91), 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-102-103), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-130), Төв аймгийн Заамар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/97 дугаар албан бичиг, хавсралт (хх-139-154), Архивын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 22/907 дугаар албан бичиг (хх-155-156), Нийслэлийн ерөнхий боловсролын эрдмийн хөтөч сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 146 дугаар албан бичиг (хх-157), Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаар албан бичиг, хавсралт (хх-158-166), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-170), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/9585 дугаар албан бичиг (хх-176), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14/10808 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/11969 дүгээр, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14/12647 дугаар албан бичгүүд (хх-178-180), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/9 дүгээр албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/6488 дугаар албан бичиг (хх-182-186) зэрэг нотлох баримтаар Талийгаач Харчин овогт Халтарын *** нь *** овогт ***ын *** болох нь тогтоогдож байна.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж зааснаар нэхэмжлэгч С.*** нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч Б.Энхтуяатай Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулсан байна. /хх-ийн 102-103 дугаар хуудас/,
6. Нэхэмжлэгч С.*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг гэж зааснаар шаардах эрхтэй байна.
7. Гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд мэдүүлэг нь анхдагч, шууд эсхүл дамжмал, шууд бус нотлох баримтын шинжтэй байдаг. Иймд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон холбогдох баримтыг харьцуулан үнэлэх нь зүйтэй.
8. Гэрч Д.Ишцог нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Би С.***ын төрсөн эцэг Х.***гийн төрсөн дүү. Би ээж Халтартайгаа цуг амьдардаг байсан ба Х.***, Н.Алтанцэцэг нар нь баяр ёслолын үеэр хүүхдүүдээ дагуулаад ирдэг байсан. Ийм болохоор С.***ыг ахын төрсөн хүү гэдгийг мэднэ... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Н.Алтанцэцэг нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...С.*** нь 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар төрөх эмнэлэгт төрсөн. Би 1972 онд Х.***тэй гэр бүл болж, хамтран амьдарсан. Гэрлэлтийн баталгаагүй байсан тул *** надаар овоглосон. Би Х.***гээс салаад 1984 онд *** гэдэг хүнтэй ханилсан. Тэр үед 2 хүүхдийнхээ овгийг солиулсан. С.***ын эцэг Халтарын *** мөн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч С.Болормаа нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Халтарын *** нь миний төрсөн эцэг юм. С.*** нь миний төрсөн дүү бөгөөд бид эх Н.Алтанцэцэг, эцэг Х.*** нарын хүүхдүүд юм. Бид эцэг эх хоёрыгоо салах хүртэл гэр бүлээрээ дөрвүүлээ амьдардаг байсан. Ээж, аав хоёрыг салснаас хойш би 11 нас хүртэл, дүү С.*** нь 10 нас хүртэл аавтайгаа хамт амьдарсан. Дүү бид хоёр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургуульд сурдаг байсан. Намайг 2 дугаар анги төгссөн хавар ээж Н.Алтанцэцэг нь бид хоёрыг сургууль дээрээс шууд өмссөн хувцастай маань аваад явсан. Тухайн үед аав Х.*** нь 29-р автобаазад жолооч хийдэг байсан болохоор хөдөө томилолтоор явсан байсан. Биднийг авч явсныг мэдээгүй. Ээж биднийг нууцаар авч явсан тул бид хоёрын бичиг баримт, төрсний гэрчилгээг аваагүй. Дүү бид хоёрыг аваад Төв аймгийн Угтаалцайдам суманд очиж амьдарсан. Аав Х.*** нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт эхнэр болон хүүгийнхээ хамт амьдардаг байсан. С.*** бид хоёр Улаанбаатар хот орох бүртээ аавынхаа гэрт очдог байсан. Аав маань Заамар суманд очихдоо С.***ынх болон манайд ирдэг байсан. Аавын сүүлд суусан эхнэр Баасан гэдэг хүнээс төрсөн хүү И.Ганбаатар нь 8 настай байхдаа нас барсан. Эхнэр Баасан нь аавыг нас барахаас 2 жилийн өмнө нас барсан. Бид байнгын холбоотой байсан. Миний төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг *** гэж бичсэн байдаг. Улсын бүртгэлийн архивд очиж үзсэн. ***гээр овоглосон байсан. Тэр тухай баримтаа авах гэтэл эхийн мэдээлэл зөрсөн. Манай ээжийг Намсрайжавын Алтанцэцэг гэдэг байхад иргэний үнэмлэхэд нь Намсрайн Алтанцэцэг гэж бүртгэсэн байсан тул эхийн мэдээлэл зөрүүтэй гээд миний төрсний гэрчилгээний лавлагааг надад олгоогүй... хэмээн тус тус мэдүүлжээ. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
9. Дээрхээс дүгнэхэд гэрч Д.Ишцог, Н.Алтанцэцэг, С.Болормаа нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүд нь дамжмал, шууд бус нотлох баримтын шинжтэй байх ба хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/6488 дугаар ...Шинжилгээнд ирүүлсэн С.Болормаа, С.*** нарын завжнаас авсан арчдасууд нь ижил генотип илэрч байх тул нэг эмэгтэй удмын хүмүүс... гэх дүнэлт /хх-ийн 183-185 дугаар хуудас/, С.Болормаагийн төрөгсдийг бүртгэх бүртгэлд ...***гийн Болормаа гэх /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч С.*** нь гэрч С.Болормаагийн төрсөн дүү бөгөөд С.Болормаагийн Улаанбаатар хот Сүхбаатар раойн 2 дугаар төрөхөөс гаргасан хүүхдийн тодорхойлолтод овог *** нэр Болормаа хүйс эмэгтэй эцэг эхийн тодорхойлолтод Халтар овогтой *** 1980 онд төрсөн 24 настай яс үндэс халх гэсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. /хх-ийн 65 дугаар хуудас/
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Харчин овогт Халтарын *** нь 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн *** овогт ***ын ***ын эцэг болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ