| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/02015/И |
| Дугаар | 320/ШШ2026/00154 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2026/00154
| 2026 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2026/00154 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Т***ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: М.С***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 503,619.82 (таван зуун гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/02015/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.С*** нь Т***ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2023-04-08-ны өдөр *** тоот Т***кредит үйлчилгээний гэрээний 560,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т***аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** тоот Т***кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 190,000.00 төгрөг, үндсэн хүүнд 238,024.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 64,395.04 төгрөг, шимтгэлд 2,200 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 503,619.82 төгрөгийг хариуцагч М.С***ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.С*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.С*** би Т***ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Миний бие М.С*** Т***ББСБ ХХК аас нэхэмжилж буй Т***кредит зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 190,000 төгрөг 00 мөнгө, зээлийн хүү 238,024 төгрөг 78 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 64,395 төгрөг 04 мөнгө, шимтгэл 2,200 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг, нийт 503,619 төгрөг 82 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т***ББСБ ХХК нь хариуцагч М.С***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 503,619.82 (таван зуун гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 503,619.82 (таван зуун гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.768.60 (арван таван мянга долоон зуун жаран найман төгрөг жаран мөнгө) төгрөгөөс 7,884.30 (долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 7,884.30 (долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.С***эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,884.30 (долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.С*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.С***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 503,619.82 (таван зуун гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.С*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.768.60 (арван таван мянга долоон зуун жаран найман төгрөг жаран мөнгө) төгрөгөөс 7,884.30 (долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 7,884.30 (долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.С***эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,884.30 (долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.С*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА