| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/00410/И |
| Дугаар | 317/ШШ2026/00336 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2026/00336
2026 02 09 317/ШШ2026/00336
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч:-байрлах *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Бн овогт Лн ***д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.557.132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Л.***оос 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23003415 дугаар гэрээний үүрэгт 1.557.132 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Л.*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.*** нь *** ХХК-ийн гэрээний үүрэгт 1.557.132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 1.557.132 төгрөгийг 3 хувааж 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 357.132 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус *** ХХК-д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Л.***д холбогдуулан гэрээний үүрэгт 1.557.132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Л.*** нь нэхэмжлэлийн шаардлага 1.557.132 төгрөгийг 3 хувааж 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 357.132 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус *** ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.*** нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Л.*** нь нэхэмжлэлийн шаардлага 1.557.132 төгрөгийг 3 хувааж 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 357.132 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус *** ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.864 төгрөгийн тал хувь 19.932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.932 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 19.932 төгрөгийг хариуцагч Л.***аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ