| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00901/И |
| Дугаар | 310/ШШ2026/00078 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00078
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2026/000*******8 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* ХК /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00901/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* ургийн овогт гийн нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2024 оны 08 сарын 09-ний өдрийн ЗГ/5*******2*******9049 тоот зээлийн гэрээ байгуулж 9000000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. ******* аймгийн ******* сумын 5-р багийн Засаг дарга ын 109
тоот албан бичигт үндэслэн ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн шийдвэрээр хаяг
тодорхойгүй шалтгаанаар өргөдлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд ******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Хаан *******наас 2024 оны 08 сарын 29-ний өдөр 5*******2*******9049 дугаартай зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. 2025 оны 11 сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн тухайн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж 315 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Гэрээнд заасан хаяг болох ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Зоогийн 02-03 тоотод байхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, ******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хуудас/, 2024 оны 08 сарын 09-ний өдрийн ЗГ/5*******2*******9049 тоот зээлийн гэрээ /хэргийн 3-6-р хуудас/, 2024 оны 08 сарын 09-ний өдрийн БГХ/5*******2*******9049 дугаартай барьцааны гэрээ /хэргийн *******-9-р хуудас/, зээлийн өргөдөл /хэргийн 10-11-р хуудас/, ******* аймгийн 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 сарын 2*******-ны өдрийн 109 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/, 01/*******11*******, 29/*******163, 5450/23******* дугаартай итгэмжлэлүүд /хэргийн 13-14, 16-р хуудас/, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл /хэргийн 15-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 18-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь, хариуцагч *******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ******* *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлдэгч нь зээлээ төлөөгүй, зээлдэгч гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа оршин суухгүй байгаа гэх үйл баримт тогтоогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ба мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхой байх шаардлагатай гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн ******* овогт гийн //-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт гийн //-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ