Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2026/00168

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2026/00168

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                               

 

          

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

нэхэмжлэгч: *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ө.Б***-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 19,702,855.50 (арван есөн сая долоон зуун хоёр мянга найман зуун тавин таван төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/02009/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Өнөртүвшингийн Батбаяр нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-08-22-нд *** тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.Зээлдэгчтэй байгуулсан *** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 146 хоног хугацаа хэтрүүлсэн байна.Зээлдэгчтэй байгуулсан *** тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-02- 21-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна.

Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000269458 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт ,17907190. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,1718590.1 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ,52075.4 төгрөг, нотариатын төлбөрт 25,000, Нийт 19,702,855.50 төгрөгийг Зээлдэгч Өнөртүвшингийн Батбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Б*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ө.Б*** би *** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Миний бие Ө.Б*** *** банк ХК аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 17,907,190 төгрөг 00 мөнгө, зээлийн хүү 1,718,590 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 52,075 төгрөг 40 мөнгө, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 19,702,855 төгрөг 50 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би тус зээлийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр тэнцүү төлөлттэйгээр сард 1,790,000 төгрөгөөр төлж дуусган, *** банк ХК-аас хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банк ХК нь хариуцагч Ө.Б***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 19,702,855.50 (арван есөн сая долоон зуун хоёр мянга найман зуун тавин таван төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 19,702,855.50 (арван есөн сая долоон зуун хоёр мянга найман зуун тавин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч *** банк ХК-д төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,464 (хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жаран дөрөв) төгрөгөөс түүний тал хувь болох 128,232 (нэг зуун хорин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 128,232 (нэг зуун хорин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Б***аас 128,232 (нэг зуун хорин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *** банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Ө.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Б***т холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 19,702,855.50 (арван есөн сая долоон зуун хоёр мянга найман зуун тавин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,464 (хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жаран дөрөв) төгрөгөөс түүний тал хувь болох 128,232 (нэг зуун хорин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 128,232 (нэг зуун хорин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Б***аас 128,232 (нэг зуун хорин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА