Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 909

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Хохирогч Э.Мөнхцолмон,

        Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Д холбогдох эрүүгийн 1806 03044 1109 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой,   мэргэжилтэй,   оюутан, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б овогт С Д.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч С.Д нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайхан хотхоны 76 байрны гадна иргэн Э.Мөнхцолмонтой маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн нүдний зовхи орчимын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж

байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнхцолмон мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 25-ны орой Гачууртаас гэрийнхээ үүдэнд хүрч ирээд С.Дашнямтай муудалцсан. Би өөрөө түрүүлж гар хүрсэн. Одоо хохиролд 882.650 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Мөнхцолмонгийн мэдүүлэг / хх-23-25/, гэрч Л.Бадамгаравын мэдүүлэг /хх-30-31/, гэрч Д.Даваасамын мэдүүлэг/хх-33/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4148 тоот дүгнзлт /хх-35/, шүүгдэгч С.Д сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-26-27/, шүүгдэгч С.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч С.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49/, шүүгдэгч С.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч С.Д нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайхан хотхоны 76 байрны гадна иргэн Э.Мөнхцолмонтой маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн нүдний зовхи орчимын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мөнхцолмонгийн өгсөн: "...машины зогсоолоос болж маргалдсан. Тэр жолоочтой маргалдаж муудалцсан чинь миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод миний нүднээс цус гарсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, томограф зураг авхуулсан 120.000 төгрөг, эм тариа авсан 373.700 төгрөг, 10 хоног өвчтэй байсны 380.950 төгрөг гарч нийт 882.650 төгрөгийг нэхэмжилнэ.” / хх-23-25/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Бадамгаравын өгсөн: “…тэр эмэгтэй уурлаад манай нөхрийг цохиод маажсан чинь нөхөр маань тэр эмэгтэйг цохисон. Манай нөхрийг цохисны дараа зүүн нүдний хөмсөгнөөс нь хацарыг нь дагаад цус гарч байсан. зүүн нүд нь хэсэг хугацааны дараа хавдсан байсан.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваасамын өгсөн: “…манай эхнэр машинаасаа буугаад нэг хүнтэй маргалдаж байхаар нь би гараад очтол тэр залуу манай эхнэрийн зүүн талын нүдрүү нь гараараа цохих шиг болсон. Тэгсэн хөмсөгнөөс нь цус гараад цагдаа нар ирсэн.”/хх-33/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4148 тоот дүгнзлт:

1. Э.Мөнхцолмонгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн нүдний зовхи орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарницлах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд төлөөлөхгүй. /хх-35/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Д сэжигтнээр өгсөн: “…тэр согтуу эмэгтэй над дээр ирээд чи бууж бай, би гаргаад өгье гээд миний машинд суух гээд байхаар нь хэрэггүй ээ, би жолоочийг нь дуудчихсан байгаа гэж хэлээд түлхсэн чинь миний өөдөөс гараараа зүүн шанаанд 1 удаа цохиод мөн 1 удаа самардсан. Тэгээд миний уур хүрээд гараараа 1 удаа тэр эмэгтэйгийн зүүн нүд рүү цохисон.”/хх-26-27/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Д гэрчээр өгсөн: “…миний шанаа руу гараараа 1 удаа цохиод хамар уруулын дээр баруун хацарт маажхаар нь би уурлаад гараа атгаж байгаад зүүн нүдний хөмсөг хавьцаа нь цохисон.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Д яллагдагчаар өгсөн: “…миний шанаа руу гараараа 1 удаа цохиод хамар уруулын дээр баруун хацарт маажхаар нь би уурлаад гараа атгаж байгаад зүүн нүдний хөмсөг хавьцаа нь цохисон.” /хх-49/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч .Д нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайхан хотхоны 76 байрны гадна иргэн Э.Мөнхцолмонтой маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн нүдний зовхи орчимын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар 101.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар С.Д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С.Д 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт С Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Д 101.700 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мөнхцолмонд олгосугай.

 

6. Хохирогч Э.Мөнхцолмон нь цаашид гарах эмчилгээний зардлаа хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Д нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг

дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС