| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2514000000206 |
| Дугаар | 2025/ДШМ/36 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/36
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Ш.Оюундарь;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Золбоот нарыг оролцуулан,
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 582 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Оюундарь бичсэн эсэргүүцлээр *******т эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Баянхонгорт суманд үйл ажиллагаа явуулдаг “*******” авто засварын газарт механик ******* ажилтай , ам бүл 4, аав, ээж, ахын хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. овогт ы /регистрийн дугаар:ВТ99101111, иргэний бүртгэлийн дугаар /
2.Холбогдсон хэргийн талаар:
******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний шөнийн 22 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ш.Оюундарь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 00 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Нэгдүгээрт. Прокурор нь шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг шүүгдэгч *******т тусгайлан танилцуулж, уг танилцуулсан тэмдэглэлийг үйлдэж прокурор, яллагдагч нар нь гарын үсэг зуруулж хавтаст хэрэгт уг тэмдэглэлийг хийх ёстой байтал тухайн эрхийг танилцуулаагүй, тэмдэглэл хэрэгт авагдаагүй буюу уг заалтад заасан ажиллагааг огт хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Прокурор, мөрдөгч яллагдагчид энэ хуулийн Долоо дугаар бүлэгт заасан эрх, үүргээс гадна дараах эрхийг тусгайлан танилцуулна:
6.1.тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар мэдээлэл авах;
6.2.прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах;
6.З.эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар өөрийн саналыг илэрхийлэх;
6.4.шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзах гэж хуульчилжээ.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “..яллагдагчид энэ хуулийн Долоо дугаар бүлэгт заасан эрх, үүргээс гадна дараах эрхийг тусгайлан танилцуулна...” гэж хуульчилсан байх боловч ямар хэлбэрээр танилцуулах талаар тусгаагүй.
Өөрөөр хэлбэл прокурор нь яллагдагчаас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа прокурор өөрийн санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн танилцуулж, яллагдагчийн саналыг сонсож эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг харилцан тохиролцож, прокуророос яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг танилцуулж, гарын үсэг зуруулан хэргийн материалд хавсаргасан буюу шүүгдэгч *******т Эрүүгийн 'хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг танилцуулсан.
Түүнчлэн шүүхээр тус хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг танилцуулсан тэмдэглэл үйлдээгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасан”...прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж заасныг дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зөрчсөн болно гэжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасныг прокуророос үндэслэж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн байтал тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг Монгол Улсын дээд шүүхийн тайлбарласнаас өөрөөр тайлбарлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тухайлбал, захирамжид дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж заасан ба уг журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаартай тушаалаар баталж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/240 дугаартай тушаалаар хүчингүй болгосон болохыг дурдах нь зүйтэй байна.
Гуравдугаарт:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдлыг хуульчилж өгсөн ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж хуульчилсан.
Дээрхээс дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2 дахь заалтууд, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцаасан шүүчгийн захирамжийг шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.
Хэргийн материалаас үзэхэд Ж.ын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хасуулснаасаа хойш 1 сар16 хоногийн дараа буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний шөнийн 22 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, осол гаргаснаар түүний үйлдэл илэрч, шалгагдан/хх4/Драгер багажаар шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахад 2.45% спиртийн агууламж/хх4-5,8/ согтолтойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт илрэн тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “…тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлон заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно.” гэж зааснаар 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ******* нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” “...хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...”,“...өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлнө... /хх85-86/ хүсэлтийг илэрхийлснийг улсын яллагч хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар ажиллагааг/хх88-90,98/ хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхдээ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарласан тайлбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаартай тушаалаар баталсан“...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж заасан журам нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/240 дугаартай тушаалаар хүчингүй болсныг анхаараагүй хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Баянхонгор аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/556 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны тов тогтоох тухай” захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 6
дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт улсын яллагч Н.Зулаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоосугай...”/хх104-105/ гэж товлон хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан /хх111/ баримт хэрэгт авагджээ.
Гэтэл анхан шатны шүүх *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт хянан хэлэлцэж, уг шүүх хуралдаанд прокурор Ш.Оюундарийг оролцуулан хянан хэлэлцжээ./хх116-124/
Мөн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/1339 дугаар “Прокурор томилох тухай” тоотод “...*******т холбогдох хэрэгт тус прокурорын ахлах прокурор Д.Энхбаяр оролцуулахаар томилов..”/хх106/ гэсэн атлаа *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Оюундарь оролцсоноос үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд шүүгчийн захирамжид дурдсан хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхэд саад болохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг тог хүчингүй болгож, *******т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсгийг баримтлан шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
П.ЦЭРЭНПҮРЭВ