Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/03056

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: **************,*******,, ******* дүүргийн,,,*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************, *******,*******,************** /РД:*******/-д холбогдох

Гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгээс 2022 онд гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан боловч үлдэгдэл 9,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буян-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс гаргасан 9,000,000 төгрөгинн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг хариуцагч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 158,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагчаас тал хувь болох 79,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******т холбогдуулан гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА