Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00892

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00892

 

 

 

 

 

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00169 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Төр-Амгаланд холбогдох

 

Бэлэглэлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Орхон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цолмон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2001 оны 7 дугаар сард их сургууль дөнгөж төгссөн ажлын туршлагагүй М.Төр-Амгаланг найзынх нь хүсэлтээр өөрийн компанидаа үндсэн ажилтнаар ажилд авч, ажил амьдралын гарааг нь эхлүүлж байсан. М.Төр-Амгаланд программчлалын хэл, өгөгдлийн сангийн системийн хичээлүүдийг системтэйгээр зааж сурган 3 жилийн хугацаанд компанийн хуучин программ хангамжуудыг судлуулж, тэдгээрийг дуурайлган хийлгэх, нябо бүртгэлийн мэдлэгийн эзэмшүүлэх зэргээр сургалт явуулж бэлтгэсэн. 2001-2003 онуудад миний бие үйлчилгээний ажилчид, харилцагчидтайгаа хамтран олон хүний идэвх зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд "SCoffice" программыг зохиож, энэ ажилд М.Төр-Амгалан кодлогчийн үүрэгтэйгээр оролцсон. Энэ бүх хугацаанд компанийн зүгээс түүнд хөнгөлттэй нөхцлөөр 10 гаруй удаа зээл олгож байсан ба компани түүний мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр нь анхаарч Америкийн төслийн сургалт, BPN-ийн гурван шатны сургалт, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх "Инженер Софт"-ийн сургалтуудад компанийн зардлаар сургасан ба магистрийн сургалтанд суралцах хугацаанд хөдөлмөрийн хуульд заасан бүтэн цалин хөлс олгож, сурч боловсрох бололцоог бүрэн хангаж, дэмжин ажиллаж ирсэн. Тэрээр 2001-2015 онуудад тус компанид программ зохиогчоос эхлээд программ хангамжийн албаны дарга, дэд захирал зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас гарсныхаа дараа тэрээр Гүүк Софт" ХХК-д ажилд орж, манай ажилчдыг өөртөө элсүүлэн компанитай өрсөлдөх ажлаа ил тод явуулж эхэлсэн. Компаниас гарсан ажилчид нэгдсэн зохион байгуулалтад орж Гүүк Софт" ХХК-ийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, бүгд хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд одоо манай компанийг дампууруулах, хэрэглэгчдийг булаах, хууль бус ажиллагааг идэвхтэй явуулж байна. Анх тэрээр хотоос зайдуу гурвалжингийн гүүрний ойролцоо амьдралын тав тух муутай нөхцөлд гэрт амьдардаг байсныг мэдээд, өөрийн өмчлөлд байдаг орон сууцанд үнэ төлбөргүй, зөвхөн хэрэглэсэн цахилгаан, дулааны мөнгөө төлөөд амьдран суух боломж олгосон юм. Би 2012 оны 7 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 3-р хороолол, 24-р байрны 144 тоот 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулсан.

Сангийн яамнаас 2013 оны 5 сард даалгасан "Leader Мониторинг" программын дараагийн хувилбар гаргах төслийг тэрээр программ хангамжийн даргын хувиар удирдан ажилласан ба төслийн явцыг шалган үзэхэд дөнгөж 30-40 хувьтай байсан. Иймд захиалагч арга буюу төслийг зогсоож, гэрээг цуцалсан бөгөөд үүний улмаас компани гэрээнээс орж ирэх 8000 ам.долларын орлогоо алдсан. Мөн "Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ" программ зохиох төслийг М.Төр-Амгалан хариуцаж ажилласан. Уг төслийг амжилттай гүйцэтгэснээр компнид лицензийн хураамж гэж жилдээ дор хаяж 20-50 сая төгрөгийн орлого оруулах байсан. Гэтэл энэ ажил бас л хугацаандаа дуусаагүйгээс гадна чанарын шаардлага огт хангахгүй байсан. Сүүлд Сангийн Яамнаас зарласан "Төсвийн гүйцэтгэлийн нэгтгэлийн программ" зохиох тендерт "Инженер Софт" ХХК-иар туслуулахаар харилцан тохиролцож манай талаас М.Төр-Амгалан хариуцан ажилласан боловч уг ажлыг мөн л хугацаанд нь хийгээгүйгээс болж 20 сая төгрөгийн өртөгтэй гэрээт ажил 40 сая төгрөг болон өсч, эндээс хэрэгцээтэй программ бид гаргаж авч чадалгүй дээр дурдсан хэмжээний үргүй зардал гаргасан. Хэдий бид Компаний тухай хуулийн 85-р зүйлийн 85.2-т заасны дагуу хохирлоо шаардаж болох байсан ч программ хангамжийн захирлаас ахлах программист болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тэрээр программын алдаа доголдлыг зориуд засварлахгүй орхигдуулах, доголдолтой хийх, компаниас санаачилж буй аливаа шинэ санаачлагыг янз бүрийн шалтаг тоочин эсэргүүцэх зэргээр үйлчилгээг хүндрүүлж, ачааллыг ихэсгэх, хэрэглэгчдийг бухимдуулах зэргээр компанийн үйл ажиллагаанд доголдол учруулж байсан. Мөн программ зохиогч, инженер техникийн ажилчдын сэтгэлийг урвуулах, ажлаас гаргах ажлыг зохион байгуулалттайгаар хийж компанийг дампууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байна.

М.Төр-Амгалан нь 2016 оны 02 сараас Дундговь аймгийн Төрийн сангийн эрх бүхий албан тушаалтантай тохиролцож тус аймгийн хэрэглэгчдийг булаах ажиллагааг хэрэгжүүлснээр зах зээлийг шударга бусаар булаан авах хууль бус ажиллагаагаа эхлүүлсэн. Дараа нь 2016 оны 3 сард Говь-Алтай аймгийн Төрийн сангийн эрх бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдан тус аймгийн төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг нягтлан бодогч нарын хүсэл зоригийг үл харгалзан хүчээр өөрсдийн программаар солих ажлыг зохион байгуулсан.

2016 оны 05 сарын 03-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд тухайн
аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлан өгдөг, төсөвт байгууллагуудын
нягтлангуудын ашигладаг
Acolous 3.0 программыг сольж өөрсдийн Axplorer 3.16
программ тавьж, сургалт зохион байгуул
сан. Дээрх үйлдэл нь эрх бүхий
Төрийн байгууллагын нэрийг барин дээрх аймгуудын Төрийн сангийн эрх бүхий
албан тушаалтантай үгсэн хуйвалдан хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хууль зөрчсөн
юм.

Дундговь аймагтай гэрээ зогссоноор 18 190 100 төгрөг, Говь-Алтай аймагтай гэрээ зогссоноор 24 500 200 төгрөг, Өвөрхангай аймгийн гэрээ зогссоноор 17 717 650 төгрөг нийт 60 407 950 төгрөгийн борлуулалтын орлогыг алдсан.

Би М.Төр-Амгалантай бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэхдээ бодит байдал дээр бид бэлэглэлийн гэрээ байгуулаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь байрны мөнгийг төлсөн. Би хариуцагчид хөнгөлөлттэй үнээр орон сууцаа худалдаж, бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг төлөхгүй гэсэн зорилгоор уг бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна.

Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй гэрээ байдаг бөгөөд хариуцагч нь байрны үнийг нэхэмжлэгчид төлсөн байдлаар тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байхын тулд талуудын хооронд 2 гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг. Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй байгаа нь уг гэрээг огт байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулна гэсэн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байгуулсан юм.

Нэхэмжлэгч нь уг компанийн тухайд нийт хувьцааны 52 хувийг нь эзэмшдэг юм. Иргэн Б.Цолмонгийн эд хөрөнгө нь "Санхүүгийн тооцоолол групп" ХХК-ийн эд хөрөнгөтэй холилдоогүй тусдаа тооцоотой байдаг. Ямар ч компанийн хувьд 50 хувийн хувьцаа эзэмшигч нэг хүн уг компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй юм. Иймээс хууль зөрчиж хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, халхавчлагдаж хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу өмчлөх эрх нь шилжсэн 2 өрөө орон сууцыг хариуцагчаас буцаан гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие "Санхүүгийн тооцоолох" ХХК-д 2001 оноос хойш 14 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тус компанид ажиллах хугацаандаа "SCoffice" программаас гадна Acolous 3.0 зэрэг өөр бусад программуудыг ганцаараа болон хамтран зохиож компаниа санхүүгийн программын худалдаагаар улсдаа монополь компани болоход үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс намайг өөрийн компанид нь ажиллаж байх хугацаанд "Программаа сайн бичээд, компанидаа тогтвор суурьшилтай ажиллавал байраар шагнана" гэсэн бөгөөд миний зохиосон Acolous 3.0 программ нь тус компанийн голлох бүдээгдэхүүн болж, төсөвт байгууллагын НББ-ын зах зээлд амжилттай нэвтэрсэн. Иймд компанийн зүгээс 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М.Төр-Амгалан нь манай компанид 2001 оноос 11 жил тасралтгүй тогтвор суурьшилтай, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй, сэтгэл гаргаж ажиллан, компанийхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Баянгол дүүргийн 15 хороо 3 хорооллын 21-144 тоог 2 өрөө орон сууцаар шагнан урамшуулж байна хэмээн байгууллагын хамт олны хурал дээр нийтэд зарласан. Түүнчлэн миний бие "Санхүүгийн тооцоолох" ХХК-д 2001 оноос 2015 оны 09 cap хүртэл ажиллахдаа нэхэмжлэлд дурдсан шиг компанийн ажлыг унагах нь бүү хэл, харин ч өөд нь татах олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. М.Төр-Амгалан миний бие Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21-144 тоот 2 өрөө орон сууцаар шагнуулахаасаа өмнө Scoffice 1.0 Нягтлан бодох бүртгэлийн программ, Sclnsurance-Монгол даатгал компаний захиалгаар даатгалын бүртгэлийн систем, Acolous 3.0- Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн систем, SCKass-Кассын бэлэн мөнгөний орлогын бүртгэлийн систем, PlanTD-Төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын төлөвлөлт гүйцэтгэлийн программ сангийн яаманд, PCost-Төсөвт байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлт зардлын төлөвлөлтийн программ, Memorial-Төрийн сан банкны Мемориалын ордерийн бүртгэлийн программ, lnvestment-Төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын төлөвлөлт гүйцэтгэлийн программ /обьектоор, Нийслэлийн ЗДТГазар/, Эмийн зардал-Эмийн зардлын тооцооны программ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн удирдлагын багийн уур амьсгал илт өөрчлөгдөж, тав тухтай ажиллах нөхцөл, бололцоог олгохгүй. Хов жив ихсэж, сэтгэл зүйн дарамт учруулж эхэлсэн. Иймээс би аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлийг өгч 2015 оны 9 дүгээр сард ажлаас халагдсан болно. М.Төр-Амгалан миний бие нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон, түүний компани болох "Санхүүгийн тооцоолох" ХХК-ийн ашиглаж буй Acolous 3.0 программыг ашигласан, нэхэмжлэгч эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан үйлдэл гаргасан зүйл байхгүй.

М.Төр-Амгалан гэдэг хүн байрны үнэ тушаасан гэсэн ганцхан баримтаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзээд байгаа. Гэтэл уг мөнгө тушаасан баримтыг үйлдсэн хүн нь компанийн нярав, тушаасан хүн нь н.Ванданрагчаамаа юм. Нярав мөнгө тушаасан баримтанд "байрны үнэ" гэж бичсэн байдаг. Энэ факт нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Бэлэглэлийн гэрээний дагуу гарах зардалд 5,700 ам доллар тушаагаарай гэж нэхэмжлэгч нь хэлсний дагуу М.Төр-Амгалан баярлаад юу ч асуулгүй уг мөнгийг тушаасан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байгаа учраас үндэслэлгүй байна.

Хариуцагчид олгосон "Батламж бичиг" хэрэгт авагдсан байгаа. Хариуцагчийг шагнаж байгаа үйлдэл нь бэлэглэлийн гэрээгээр хэлбэржсэн. Ийм учраас бэлэглэлийн гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Хуульд заасны дагуу аливаа гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоход гэрээг байгуулахад талуудын хүсэл зориг нь ямар байсныг анхаарч, шийдвэр гаргах нь зүйтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь хангагдах боломжгүй юм. Анхнаасаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Төр-Амгаланд холбогдуулан гаргасан талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг болон 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 дүгээр байрны 144 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 167.08 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв үнэлээгүй, маргаан бүхий харилцааг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Цолмон хариуцагч М.Төр-Амгаланд холбогдуулж орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах, сэтгэл санаа, гэм хорын хохиролд 8 163 416 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, бэлэглэлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байр, 144 тоот, 2 өрөө орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5 700 ам.доллараар худалдсан ба уг гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч талуудын хооронд бичгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, тэрээр өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй тул уг тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагчийн бэлэглэлийн гэрээний дагуу гарах зардалд 5 700 ам.доллар тушаагаарай гэсний дагуу уг мөнгийг тушаасан гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна.

 

Хэргийн 52 дугаар талд 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Санхүүгийн тооцоолох компанид Б.Ванданрагчаамаа нь Төр-Амгалангаас байрны үнэд гэх утгатай 5 700 ам.доллар тушаасан баримт авагдсан байна. Шүүх хуралдаанд гэрч Б.Ванданрагчаамаагийн би Санхүүгийн тооцоолох групп ХХК-д 5 700 ам.долларыг тушаасан, зориулалтыг нь мэдээгүй гэх, гэрч Г.Наранчимэгийн байрны үнэ гэх гүйлгээний утгатай 5 700 ам.долларыг Б.Ванданрагчаамаа тушаасан гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, батламж зэрэг баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн гэрч Ц.Алтангэрэлийн Б.Цолмон захирал М.Төр-Амгаланд батламж бичиг гардуулсан гэх, гэрч М.Төгсжаргалын захирал М.Төр-Амгаланг тогтвор суурьшилтай ажилласан тул байраар шагнах талаар хэлж байсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Цолмон нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч М.Төр-Амгаланд бэлэглэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлж, хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Бэлэглэлийн гэрээний бэлэглэгч тал Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.

 

Нэхэмжлэгч нь М.Төр-Амгалан манай компанийн ажил үйлчилгээнд доголдол учруулж, ажилчдын сэтгэлийг урвуулсан, ажлаас гаргах ажлыг зохион байгуулсан, манай компанийг дампууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн... гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүйгээс гадна бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь сэтгэл санаа, гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж өөрчилсөн. Тэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж тайлбарласан ч энэ нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрчилж байгаа хэрэг юм. Гэтэл Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу боловч энэ нь хэргийн эцсийн шийдэлд нөлөөлөхгүй. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмын хүрээнд тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

167 167.1.1 :

 

1.             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00169 дугаар шийдвэрийг , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ