Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/03084

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,,, /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,************** /РД: *******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,964,363.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.*******тэй 2024 оны 12 сарын 28-ны барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,012,450 төгрөгийг төгрөгийн зээлийг жилийн 46,8 хувийн, сарын 3,9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлж авсан. ... Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 2,725,564.20 төгрөг, зээлийн хүү 225,779.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,019.39 төгрөг, нийт 2,964,363.34 төггрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-н гаргасан 2,964,363.34 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 3 сарын 10-наас төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,964,363.34 төгрөгийг хариуцагч Ж.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 10-ны өдрөөс төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,400 төгрөгийн 50 хувь болох 31,200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 31,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,964,363.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,400 төгрөгөөс 31,200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 31,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА