2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2026/00491

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026он 01ры н 08өр

191/ШШ2026/00491

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч:  Дарь финанс ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  *******ын ******* /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,5,684.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар буюу 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 23,5,684.66 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Дарь финанс ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,5,684.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч 23,5,684.66 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын -ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар тохиролцов.

Хэрэв хариуцагч нь дээрх төлбөрийн графикийг зөрчвөл барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, ******* ******* , // тэнгэр гудамж, дугаар байр, В1 хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2206094315 дугаартай, № гэрчилгээний дугаартай 16 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулах

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дарь финанс ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,5,684.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 23,5,684.66 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Дарь финанс ******* ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,803 төгрөгийн 50 хувь болох 172,901.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 172,901.5 төгрөг, хариуцагч Д.*******эс 172,901.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дарь финанс ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,5,684.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрсэн болно. Үүнд:

1.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 23,5,684.66 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Дарь финанс ******* ХХК-д төлж барагдуулах,

1.2. Хариуцагч нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Ган-Эрдэнийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* ******* , // тэнгэр гудамж, дугаар байр, В1 хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2206094315 дугаартай, № гэрчилгээний дугаартай 16 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,803 төгрөгийн тал хувь болох 172,901.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 172,901.5 төгрөг, хариуцагч Д.*******эс 172,901.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ******* ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА