Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2026/00049

 

 

 

 

 

2026 01 05 317/ШШ2026/00049

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  Д ББСБ ХХК,

Хариуцагч: У,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,649,176.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Ш.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,649,176.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш.У нь "Д ББСБ" ХХК-тай гэрээ байгуулан зээл авсан. 2,649,176.68 төгрөгийг хариуцагч Ш.Угоос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ш.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 2,649,176.68 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 649,476.68 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Д ББСБ ХХК-иас С.Туяацэцэг, Д.Эрдэнэцэцэг нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 57.337 төгрөг төлсөн баримтыг, Д ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ2420935X дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, нотариатын 12,000 төгрөг төлсөн баримтыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ш.У нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ2420935X дугаартай зээлийн гэрээг Д ББСБ ХХК-тай байгуулан 2,069,910 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Ш.Уд холбогдуулан 2,649,176.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 649,476.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 649,476.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,337 төгрөгийн тал хувь 28,668.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 28,668.5 төгрөгийг, хариуцагч Ш.Уоос 28,668.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ш.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,649,176.68 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 649,476.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,337 төгрөгийн тал хувь 28,668.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 28,668.5 төгрөгийг, хариуцагч Ш.У-аас 28,668.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА